Ливи дахь НАТО-гийн цэргийн ажиллагаа нь хоёр үр дүнгээр онцлогтой аж. Нэгдүгээрт: нисэх хүчний эвсэл нь тус улсад хохирол учруулсан бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайны үеэр гитлерийн фельдмаршал Роммелийн онгоцнууд учруулсан хохирлоос долоо дахин их байна. Хоёрдугаарт, гадаадын банкуудад “битүүмжилсэн” 150 тэрбум ам.долларыг ливийн авуард шилжүүлсэн нь сураггүй алга болжээ. Энэ тухай Оросын шинжлэх ухаан академийн Дорно-дахины хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх зэргийн ажилтан Анатолий Егорин “Муаммар Каддафийн сүйрэл. Ливийн тэмдэглэл 2011-2012” номондоо дурджээ.

Сүйрэл гэдэг нь аливаа дайны үр дагавар гэдэг нь ойлгомжтой юм. Ингэхэд НАТО зөвхөн нислэггүй бүс тогтооход авсан мандатаараа ийм өргөн үйл ажиллагааг өрнүүлэх ёсгүй л байсан. Хамгийн сонирхолтой нь гэвэл, тус улсын хохирлыг ямар нэгэн байдлаар нөхөж болох байсан ливийн гадаадын банкуудад байсан хөрөнгө ор сураггүй алга болсон байв. Эндээс чухам ямар учраас ийм юм болов? гэх асуудал гарч ирлээ.

“Ливийн тэмдэглэл” номын зохиолч Анатолий Егорин хэлэхдээ «Муаммар Каддафийн эсрэг кампанит ажил эхэлсэний дараа натогийнхан түүнийг засгийн эрхэнд үлдээхгүй гэдэг нь ойлгомжтой байсан. Энэ бүх мөнгө ч урсаж эхэлсэн. Хэн ч, хаашаа, яаж алга болсныг хэлж мэдэхгүй. Ингэхдээ ХМХ-үүд дээр мэр сэр өрнөдийн банкны эздүүд тухайн мөнгийг авч, офшорын бүсүүдэд “угааж” байгаа тухай мэдээнүүд гарч байсан.

Одоо бүгд ливийн мөнгө хаачив гээд хайж байна, миний бодлоор эдгээр мөнгө олдох магадлал маш бага юм. Гэхдээ үүнд Өрнөдийнхнийг буруутгах нь буруу юм. Каддафийн оронд ирсэн болон түүнтэй хамт тэмцэж байсан ливийн иргэд, машин машинаар доллар, алтыг гулдмайгаар нь гадаад руу зөөж байсан. Ийм тодорхой баримтууд бий» гэлээ.

Ливид ардчилал байгуулах Олон улсын холбооны тэргүүн Фатима абу ан-Ниран бас ийм байр суурьтай байна.«Үнэхээр Ливид авч болох боломжтой бүх зүйлүүдийг хулгайлсан. Эдгээр нь дэлхий дахины нүдэн дээр болсон, үүний эсрэг хэн ч юу ч хэлээгүй. Энэ бол хий хоосон буруутгал биш шүү. Өмнө нь үүнийг Төв банкны тэргүүн асан нотлон хэлсэн. Энд дан ганц адаадын банкуудын 150 тэрбум долларын тухай биш юм. Хөрөнгө мөнгө нь тус улсын хилээр тэрч бүү хэл хууль бусаар үргэлжлэн урссаар байна.

Энэ бүгд нь тэмцэлдэгч омгуудын сөргөлдөөний улмаас болон орон нутгийн хэмжээлшгүй эрх дархтай ардын цэргүүдийн үйл ажиллагаатай холбоотой. Тэд юу хүссэнээ хийж, дураараа дургиж, дун чөмгөөрөө жиргэж байна. Тухайн цаг үед эвсэлийнхний ярьж байснаар, Ливид ардчилал тогтоохын төлөө НАТО-гийн цэргийг оруулсан нь нэгэнт худлаа байж. Юутай ч тэдний эцсийн зорилго улс орныг тонон дээрэмдэхэд байсан гэдгийг одоо хүн бүр харах боломжтой юм» гэж Фатима абу ан-Ниран хэллээ.

Чухам иймээс өнөөдөр Өрнөдийхний сонирхолыг Ливийн хувь заяа улс орны хувьд татахгуй болжээ. Гэтэл Ливийн шинэ удирдагчид бүтэн жил өөрсдийн албан туушаалаа хуваасаар л байна. Ингэхдээ тэд одоогийн ядуу улсад чухам шаардлагатай байгаа 150 тэрбум доллар хаашаа орсныг өмнөх ивээгчдээсээ асууж чилээсэнгүй бололтой.