Арабын хавар гэгч цаашид үргэлжлэнэ гэж ОХУ-аас Ливид суугаа элчин сайд асан Владимир Чамов «Оросын дуу хоолой» радиод өгсэн ярилцлагдаа тэмдэглэв. Түүний хэлснээр бүс нутагт явагдаж байгаа олон үйл явц үүнийг нотлон харуулж байна. Хувьсгал хийсэн орнууд ч үүнд хамрагдаж мэднэ. Дипломат ажилтан Ливийн байдлыг хөндөн ярихдаа адгийн муу таамаглал нь бүтснийг харамсан тэмдэглэв. Засгийн газрын хүчний саяхны ажиллагааны дараа оршин суугчид нь орхиж явсан Бани-Валид хотын байдал үүнийг тусган харуулж байна. Ливид босогч байсан этгээдүүд каддафийн талыг баримтлагчидтай тэмцэж байна гэсэн зарим улс төрчийн саналыг Чамов дэмжихгүй байна. «Юм бүхэн илүү хүнд түвэгтэй байна. Тэнд омогууд л сөргөлдөж байна. Удирдагч нь үгүй болж, байлдан дайтах замаар дэглэмийг сольж огт өөр болгосон улс дотроосоо бутарч байна. Энэ үйл явц цаашид үргэлжлэх юм. Ливид улс төрийн хөдөлгөөн биш омогууд л тэмцэлдэн сөргөлдөж байгааг шинэ парламентын сонгууль ч нотлон харуулав. Олон хүнтэй омогууд сонгуульд ялсан» гэж Чамов онцлов. Оршин суугчид хөрш зэргэлдээ орнуудад нүүн шилжиж байгаа нь Ливийн байдлыг бас тусган харуулж байна гэж дипломат ажилтан хэллээ. Чамов Ливийг салган хуваах асуудлыг хөндөж ярихдаа маш хүнд үеийг арга буюу давах хэрэгтэй. Тохиролцоо зайлшгүй чухал гэв. «Гэвч эл асуудлыг ливийн хүн ам л шийдвэрлэх ёстой. Хамгийн гол нь омогууд байлдаж дайталгүй нийгэм-эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх ёстой» гэж дипломат ажилтан онцлов. Владимир Чамов 2008 оны 10-р сараас 2011 оны 3-р сарыг дуустал ОХУ-аас Ливид суугаа элчин сайд байсан юм.