Холбооны зөвлөл хөдөлмөрчин цагаачид орос хэл заавал мэдэх тухай хуулийг сайшаав. Орон сууц, нийтийн ахуйн салбар, худалдаа, үйлчилгээний хүрээнд ажиллах гадаадынхан ОХУ-ын төрийн хэлний мэдлэгээ баримт бичгээр нотлох ёстой. Тухайлбал гадаад хэлний хувьд орос хэлний тест давсан тухай сертификат буюу Оросын нутаг дэвсгэрт хүлээн зөвшөөрөгдсэн боловсролын тухай баримт бичиг түүнчлэн ЗХУ-д ерөнхий боловсролын сургууль буюу их дээд сургууль төгссэн тухай дипломтэй байвал болно. ОХУ-ын ерөнхийлөгч орос хэл заавал мэдэх тухай хуульд гарын үсэг зурсны дараа хууль 12-р сарын нэгэнд хүчин төгөлдөр болно.