Хятад улс «Зянь-31» 5 дахь үеийн шинэ сөнөөгч онгоцоо анх удаа туршив. ХКН-ын ХУ111 их хурлын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөг батлах ТХ-ны бүгд хурал нээгдэх өдөр энэ тухай мэдээлжээ. Хятадын цэрэг-техникийн амжилтыг ахин харуулсан нь их хуралд өргөх бэлэг ба хожмын дайсныг айлгах үйл явдал болсон.

«Зянь 31» бол 5 дахь үеийн сөнөөгч онгоцны 2 дахь загвар юм. Анхны загварыг 1-р сард туршсан байна. Эдгээр хоёр загварын сөнөөгч онгоцууд дайсны радиолокацийн станцад үл харагдана. Ингэснээрээ Хятад 5 дахь үеийн сөнөөгч онгоцны хоёр загварыг нэгэн зэрэг зохион бүтээж туршиж байгаа 2 дахь улс болсон. Тус улс энэ талаар АНУ-ын дараа орж байна. Тусгай газар дундын шинжлэлийн төвийн шинжээч Алексей Сухарев хэлэхдээ

«Эдүгээ геополитикийн шинэ тэргүүлэгч бий болж байна. Хэтдээ тэр АНУ-тай өрсөлдөж мэднэ. Хятад эдийн засгийн хүчирхэг чадавхиа ашиглаж, 2 дахь магадгүй тэргүүлэх гүрэн улс болоход шаардлагатай бүхнийг хийж байна» гэв.

5 дахь үеийн сөнөөгч онгоцоор зүй ёсоор бахархаж болно. Гэвч «Зянь-31», «Зянь - 20» загварын сөнөөгч онгоцны цаашдын туршилт сунжирч болзошгүй. Тэгвэл гадаадын тусламж шаардагдаж мэднэ.

«Зянь-31» туршилтын загвар оросын үйлдвэрлэлийн хоёр хөдөлгүүртэй. Хэтдээ тэдгээрийг хятадынхаар сольж мэднэ гэж «Хуаньцю шибао» британийн эх сурвалжийг үндэслэн бичжээ. Эдгээр нь РД-93 хөдөлгүүр гэж хятадын блогер хөтлөгчид үзэж байна. Тухайлбал хятадын JF-35 ч онгоцууд ийм хөдөлгүүртэй.

Гаднаас харахад «Зянь-31» загвар америкийн F-22 сөнөөгч онгоцтой бараг адилхан байна. Гэвч хятадын загвар огцом дээш нисч чадахгүй.Чухам « Зянь-31» загвараар хөлөг онгоцыг зэвсэглэж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Тухайлбал урд шасси нь үүнд тохиромжтой. Түүнээс гадна мөн загвар «Зянь-20»-оос хөнгөн. «Зянь-20» загварын сөнөөгч онгоц дотроо зэвсэг байрлуулах хэсэгтэй. Түүнийг цохилтын онгоц хэмээн үзэж байна. «Зянь-31» нисэх онгоц тээгч хөлөгт байрлах тоног төхөөрөмжтэй хийгээд нарийн манёврлах чадвартай юм.

Хятад улс 5 дахь үеийн шинэ загварын сөнөөгч онгоц туршсан нь дэлхийн хүчний баланс өөрчлөгдэхийг дохиолж байна гэж Геополитикийн судлалын академийн ерөнхийлөгч Леонид Ивашов хэлээд

«Дэлхий цэргийн хатуу сөргөлдөөнд гулсан шилжиж байна. Хятад үүнд бэлтгэл хийж эхлэв. Одоо тус улс армиа орчин цагийн зэвсгээр зэвсэглэх талаар бололцоотой бүхнийг хийж байна. Анхны нисэх онгоц тээгч хөлөг онгоцоо шинэчилж Тэнгисийн цэргийн хүчний бүрэлдэхүүнд оруулав. Түүнчлэн шинэ үеийн шумбагч онгоц, хөлөг онгоц эсэргүүцэх пуужингаа байлдааны жагсаалтад оруулж байна. Нисэх хүчээ шинэчилж байгаа нь мэдээжийн хэрэг. Дэлхий их дайнд бэлдэж байна. АНУ, Хятад ба НАТО түүнд оролцох гол этгээдүүд юм» гэлээ.

Хятад «Зянь-20» загварын сөнөөгч онгоцоо АНУ-аас Азид буцах стратегиэ зарлан мэдээлсний дараа туршив. «Зянь-31» Хятад, Япон, Өмнөд Солонгосын хоорондын зөрчил нутаг дэвсгэрийн асуудлаар хурцдсан нөхцөлд анхны нислэг хийв. Бээжин Зүүн Хятадын тэнгист Токиотой маргалдаж байгаа нутаг дэвсгэрийн асуудлаархи хатуу байр сууриа шинэ үеийн сөнөөгч нисэх онгоцныхаа анхны нислэгээр бэхжүүлэв.