Монгол улсын засгийн газар 1,5 тэрбум ам.долларын үнэт цаас гаргахаар бэлтгэж байна. Энэ тухай пүрэв гаригт “Уолл-стрит джорнэл ” сонин уламжилжээ. Уг үнэт цааснаас олсон мөнгийг тус улсын дэд бүтцийг сайжруулахад зориулна. Одоо Монгол улсад томоохон нүүрсний уурхай болон бусад эрдэсийн нөөцүүдийг боловсруулахад аль болох олон тооны гадаадын хөрөнгө оруулагчдыг татахыг оролдож байна. Гэхдээ байгалийн баялагийг ашиглах салбарын төрийн бодлого гэнэт өөрчлөгдсөнтэй холбогдон нилээд хэдэн төслүүд хүнд байдалд ороод байгаа аж. Өнгөрсөн тавдугаар сард Монгол улсын эрх баригчид уул уурхайн болон санхүүгийн салбаруудын гадаадын хөрөнгө оруулагчдын эзэмшлийн стратегийн активуудын хөрөнгийг хязгаарласан хууль батласан гэдгийг сонин сануулжээ.