Эрхүүгийн техникийн улсын их сургуулийн үндэсний паркийн “Термостат” шинэтгэлийн байгууллагын ажилтанууд Монгол улсад гарах “Азийн хаалга” үзэсгэлэнд монгол гэрийг халаах хосгүй цахилгаан төхөөрөмжийг дэлгэн харуулна. Энэхүү багаж нь Монгол улсад нэн шаардлагатай байгаа гэрийг халахын зэрэгцээ хотуудын агаарын бохирдлыг шийдвэрлэх боломжтой юм. Үзэсгэлэн 11-р сарын 5-8 нд Улаанбаатар хотноо Монголын үндэсний худалдааны танхимын цогцолборт гарна. Монголын хотуудад агаарын бохирдолт хэвийн хэмжээнээс хэд дахин хэтэрсэн бөгөөд тус улсын эрх баригчид экологийн байдлыг сайжруулах сонирхолтой байдаг юм. “ Эрхүүгийн Техникийн их сургуулийн эрдэмтдийн санал болгоод байгаа уг систем нь гадаа -30-35 С хүйтэнд, гэрийг 20-25 С хурдан түргэн халаах боломжтой . Ингэхдээ уг системийн хүчин чадал ердөө 1,5-1,8 киловатт байх юм. Нэг гэрт тавигдах ийм төхөөрөмжийн өртөг 300 ам. долл. байна тус их сургуулийн мэдээнд дурджээ. Эрхүүгийн Техникийн их сургуулийн эрдэмтэд Монголын эрх баригчидтай энэхүү төөхөрөмжийн талаар хэлэлцээ хийхээр төлөвлөж байна. Түүнчлэн, Эрхүүгийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд энэхүү төслийг хөгжүүлэхээр сонирхож байгаа солонгосын түншүүд орно.