Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведев 11-р сарын 5,6 ны өдрүүдэд Лаост зохион байгуулагдах “Ази- Европ”/ АСЕМ-ийн/ IX дээд хэмжээний уулзалтанд оролцоно. “Энх тайвны төлөө анд нөхөд, хөгжил цэцэглэлтийн төлөө түншүүд” сэдвийн дор нэгдсэн энэхүү уулзалтаар олон улсын хамгийн тулгамдсан асуудлуудаар өргөн мэтгэлцээн явуулах аж. Тухайлбал, энд дэлхийн санхүү-эдийн засгийн хямралын үр дагаврыг гэтлэн давах тухай, бүс нутгийн болон дэлхийн шийдвэрлэх асуудлууд болон АСЕМ-ийн хүрээнд хүмүүнлэгийн болоод хамтын ажиллагааны тухай яригдах юм. Дээдх хэмжээний уулзалтын дүнд энх тайван, хөгжлийн төлөө түншлэлийг бэхжүүлэх тухай Вьентъяны тунхаглалыг батлахаар төлөвлөж байна. Дээд хэмжээний уулзалтанд Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцоно.

АСЕМ нь 1996 онд байгуулагдсан. Энэхүү байгууллагад Европын холбооны гишүүн 27 орон, Монгол улсыг оролцуулан Азийн 16 орон, мөн ОХУ, Австрали, Шинэ Зеланд болон Еврокомиссийн болоод АСЕАН-ы нарийн бичгийн газар ордог аж. Вьентъяны ДХУ дээр Норвеги, Швейцар, Бангладеш албан ёсоор нэгдэн орж байна. АСЕМ-ийн чуулганд оролцох хүсэлтээ Украин, Узбекистан ирүүлээд байна.