АНУ-ын зүүн эргээр салхилсан “Сэнди” хар салхинд нэрвэгдсэн хүмүүсийн тоо 75-д хүрлээ гэж Fox News телевизийн суваг уламжлав. Байгалийн гамшиг АНУ-ын зүүн хэсэгт урьд өмнө гарч байгаагүй их сүйрэл авчрав. Хүчтэй салхины улмаас найман сая гаруй хүн гэрэл цахилгаангүй үлдэв. Материаллаг хохиролын нийт хэмжээ 20 тэрбум доллар орчим байна.Ингэхдээ тус улсын эдийн засгийн хувьд энэ нь 30 тэрбум доллар хүртэл хүрч магадгүй байна гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэлдээ, Холбооны Засгийн газраас гамшигт нэрвэгдсэн бүс нутгууд, хүмүүст урт хугцааны зээл олгоход бэлэн байгаа, тухайлбал, хүчтэй цолхилтонд анх түрүүнд өртсөн Нью-Йорк болон Нью-Жерси мужийн зарим дүүргүүд болон зүүн хэсгийн бусад мужуудад тусламж үзүүлэх болно гэжээ. “Сэнди” хар салхи өмнө нь Карибын тэнгисийн сав нутгийн орнуудыг хамарч байгаад өнгөрсөн мягмар гаригийн шөнө АНУ ын зүүн хэсгийн мужуудыг хамарчээ. Одоогийн байдлаар салхины хүч бага зэрэг саарсан бөгөөд, яг одоо хар салхины хүч цагт 105 км байна.

Гэрэл зураг