Өнөөдөр Бээжинд БНХАУ- ын намын одоогийн удирдлага солигдох Хятадын Коммунист намын 18-р их хурлын өмнөх сүүлчийн  бүгд хурал ажлаа эхэллээ. Бүгд хурлаар Бо Силайг намын эгнээнээс албан ёсоор хасах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа төдийгүй, Хятадын КН -ын ахмад удирдлагууд улсын шинэ лидерүүдийг эцэслэн тодорхойлох болно гэж Франс-пресс агентлаг уламжилж байна. Бүгд хурлын төлөөлөгчид намын дүрэмд өөрчлөлт оруулах болон 11-р сарын 8-нд эхлэх Хятадын КН-ын 18-р их хурлын хөтөлбөрт нилээд хэдэн санал оруулна. 18-р их хурлын ажлын дүнд Хятадын КН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ху Зиньтаогийн албан тушаалд одоогийн дэд тэргүүн Си Цзиньпинь томилогдоно гэж таамаглаж байна.