Хятадын хоёр дахь үл үзэгдэгч сөнөөгч онгоц туршилтын анхны нислэгээ хийлээ гэж хятадын албан ёсны ХМХ-үүд уламжлав. Сүүлийн хоёр жилийн хугацаанд БНХАУ –ад Стелс технологиотой бүтээсэн цэргийн хоёрдахь энэ онгоц өнгөрсөн лхагва гаригт 11 минут агаарт хөөрчээ. J-31 шинэ онгоц нь нисэх онгоц тээгч албадуудын хэрэгцээнд зориулан бүтээсэн гэж үзэж байна гэж хятадын “Хуанцю шибао” сонин хятадын цэргийн шинжээчдийн уламжилсныг иш татан мэдээлжээ. Хятадын анхны сөнөөгч “Ляонин” онгоц нь / зөвлөлтийн хуучин онгоц тээгч “Варяг” хөлөг онгоц/ БНХАУ ын цэргийн флотод энэ жилийн намраас алба ашиглагдаж байна. Үүнтэй зэрэгцэн Шанхайн хөлөг онгоцны завод дээр анхны “цэвэр хятадын” онгоц тээгчийг бүтээх ажил эхлээд байна. 2011 оны эхээр БНХАУ –ад J - 21 хятадын үл үзэгдэгч сөнөөгч онгоцны эхний төслийг өргөн барьж байсан гэж Франс –пресс агентлаг сануулж байна.