БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ыны гэргий хоёр сар орчим олны өмнө гарч ирээгүйн шалтгаан түүний хөл хүндтэй болсонтой холбоотой байж мэдэх юм гэж ЭФЕ агентлаг уламжилжээ. Умард - солонгосын төвийн сонин “Нодон синмун” Ли Суль Чжугийн хавдасан нүдтэй, том гэдэсийг хааж чадах саарал өнгийн урт пальтотой гэрэл зургийг нийтэлсэн байна. Түүнчлэн, Умард-солонгосын Сөүл дахь засгийн газрын эх сурвалж тус агентлагт Ли Суль Чжу хөл хүндтэй гэдгийг нотложээ.ЭФЕ-гийн ярилцагчийн ярьснаар, тэр гурван сартай жирэмсэн аж. 9-р сард Ким Чен Ыны эхнэр нийтийн хараанаас алга болсон бөгөөд түүний тухай янз бүрийн сул яриа гарсан аж. Зарим нь түүнийг хөл хүндтэй болсон гэж байхад, нөгөө хэсэг нь нөхрийнхөө тахилыг буруу тахисан байх ч гэж ярьж байв. Өнгөрсөн ням гаригт хоёр сар алга болсон Ли Суль Чжу анх удаагаа олны өмнө гарч иржээ.