Сирийн хямрал зөвхөн улс төрийн хэлэлцээгийн замаар шийдэгдэх боломжтой гэж БНХАУ-ын ГХЯ-ны тэргүүн Ян Цзечи БНХАУ-д айлчлал хийж байгаа НҮБ-ын болон АОЛ-ийн сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Лахдар Брахимитэй уулзахдаа цохон тэмдэглэв. Ян Цзечи хэлэхдээ, “олон улсын хамтын нийгэмлэг нь сирийн хямралыг шийдвэрлэхэд бүхий л бололцоогоо ашиглан, дипломат зуучийн хүчин чармайлтуудыг дэмжих ёстой” . Тэрээр хэлсэн үгэндээ, Хятад улс сирийн хямралыг зохицуулахад түүний зуучийн чармайлтуудыг болон дэлхийн хамтын нийгэмлэгийн хамт сирийн асуудлыг шудрага, энхийн замаар шийдвэрлэхийг дэмжиж байна гэв. Лахдар Брахими хэлсэн үгэндээ, Сирид хүнд байдал бий болсон бөгөөд “зөвхөн улстөрийн хэлцэлийн замаар” асуудлыг шийдвэрлэх боломжтой гэв. Тэрбээр, Хятад улс сирийн хямралыг шийдвэрлэхэд “эерэг болон санаачлагатай үүрэг” үргэлжлүүлэн гүйцэтгэсээр байна гэдэгт итгэж байна гэв.