Орос улсын ачааны “Прогресс“ хөлөг өнөөдөр Олон улсын сансрын станцтай амжилттай холбогдлоо. Москвагийн цагаар 17:34 минутад “Звезда” модуль автомат дэглэмээр холбогдлоо гэж Нислэгийн удирдлагын төвөөс уламжлав. Олон улсын сансрын станцын түүхэнд хоёр дахь удаагаа богиносгосон 6 цагийн схемээр амжилттай холбогдлоо. Энэхүү схемээр анх өнгөрсөн 8- р сард одоо тойрог замын цогцолбортой залгаатай байгаа “Прогресс М –16 М” хөлгийг хөөргөсөн юм. Ачааны хөлөг нь технологийг боловсруулахад хэрэгтэй байдаг гэж шинжээч тайлбарлав. Цаашид жолоодлоготой “Союз” хөлгүүдийн нислэгийн үеэр богиносгосон схемийг ашиглах бөгөөд Олон улсын станцын шинэ баг тойргийн станц руу 2013 оны 3-р сард нисэх боломжтой юм. “Прогресс М-17М” олон улсын сансрын станцад 2,5 тонн гаруй төрөл бүрийн ачаа хүргэсэн байна.