АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэлдээ, тус улсын эрх баригчид “Сэнди” хар салхинд бэлтгэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан, гэхдээ байгалийн сүйрлийн үр дагаварыг арилгахад нилээд хугацаа шаардагдана гэжээ.

Даатгалын компаниудын урьдчилсан тооцоогоор “Сэнди” хар салхины учруулсан сүйрэл 5-10 тэрбум доллар болж магадгүй байна. Асуудлын гол бас “Сэнди” католик шашинтнуудын шинэ жилийн баярт зориулсан хямдрал эхэлсэний дараахан болж байгаад оршиж байна. Одоо хүмүүс хэрэггүй баахан зүйлийг бэлэгт зориулж худалдан авахын оронд, хэдэн зуун, мянган долларыг хэрэгтэй, тухайлбал, цахилгаан генератор, төрөл бүрийн өөрийгөө аврах хэрэгсэлүүдэд зарцуулах болно, өөрөөр хэлбэл, шинэ дайрлагуудад бэлтгэнэ.

Сүүлийн үед байгалийн хүчтэй сүйрлүүд олонтоо тохиолдож буй нь одоо хүмүүсийн сэтгэхүйд бэхжих болно. Даатгалын компанийхан түгшүүртэй энэхүү байдлуудыг гүнээ хуваалцаж байдаг юм. Сүүлийн 30-40 жилд даатгалын байгууллагуудын байгалийн сүйрэлтэй холбоотой төлбөр эрс өссөн аж. Өөрөөр хэлбэл, их хэмжээний уршиг учруулж байгаа байгалийн сүйрлийн тоо өссөн нэмэгдэж байна. Экологчид ч санаа амар суух аргагүй байна. Тэдний үзэж байгаагаар, цаг уураас сайныг хүлээхийн хэрэггүй гэж байна. Хэрвээ далай тэнгисийн түвшин нэмэгдэж байгаа бол /сүүлийн зуун жил нэг жилд 3 мм нэмэгдэж байгаа/, 40 жилийн өмнө үл мэдэгдэж байсан багаахан хар салхи одоо үед нилээд их хөнөөл тарьж байна.

Өнгөрсөн жилийн 3-р сард Япон улсад гурвалсан сүйрэл гарсан. Газар хөдлөлт, цунами болон “Фукусима” АЦС-ын осол. Янз бүрийн дүгнэлтүүдээр уг сүйрэл нийт 300 тэрбум доллар болсон /энэ нь Японы ДНБ-нээс 6 % илүү/ . Энэ бол байгалийн гамшиг. Энэхүү гамшиг нь сүүлийн хагас зуун жилийн түүхэнд дэлхийн хамгийн их хүчтэй байгалийн сүйрэл байсан. Гэхдээ японы эдийн засаг дэлхийн хамтын нийгэмлэгийн туслалцаатай уналтаа нилээд амжилттай нөхөж чадсан. Түүнчлэн, дэлхийн эдийн засаг ч мөн ганхсангүй.Энэ нь шинжээчдэд хүн төрөлхтөн жинхэндээ байгаагасаа хүчтэй гэж дүгнэлт хийхэд хүргэв.

Өөр нэг жишээ авъя л даа. 2004 оны 12-р сарын 26-нд Индонезид гарсан газар хөдлөлт нь Энэтхэг далайд цунами гарсны улмаас болсон бөгөөд орчин үеийн түүхэнд хамгийн их хүчтэйд тооцогдож байна. Үүний зэрэгцээ байгалийн сүйрэлд өртсөн улс орнууд нь олон улсын санхүүгийн байгууллагуудын туслалцаатайгаар дараагийн жилд нь гайхамшигтай үзүүлэлтэнд хүрсэн.

Үүний дүнд 2004 онд гарсан “агуу цунамигийн” үр дагавар нь 2002 онд гарсан SARS болон Кобе /Японы/ гийн газар хөдлөлтөөс бага гэж тооцогдож байна. Бүхэлдээ, сүүлийн жилүүдэд дэлхийн. Эдийн засаг янз бүрийн хямралын байдлуудад тогтвортой байгааг харуулж банйа. Гэхдээ үүнд тайвшрахын хэрэггүй юм, учир нь ийм байдлын тоо хэмжээ нь нэгж хугацанд өссөөр байна. Энэ тухай Дэлхийн Онгон байгалийн сангийн “Цаг уур болон эрчим хүч” хөтөлбөрийн тэргүүн Алексей Кокорин ийн ярьж байна.

«Бүхэлдээ ус цаг уурын үзэгдэлүүд нь үнэхээр дэлхий дахинд олонтоо тохиолдох болжээ. Энэ бол баримт . Орос улсад сүүлийн арван таван жилд тэдгээрийн тоо хоёр дахин нэмэгдсэн. Зарим нь дэлхийн дулааралтай холбоотой, цаг уурт хүний хүчин зүйл нэмэгдсэнтэй ч бас холбоотой. Нилээд хэдэн эрдэмтэд байгалийн сүйрлийн үелзэл нь 3-4 дахин өссөн гэж үзэж байна.

Цаашаа юу хийх вэ? АНУ ын хүчтэй хар салхи эдгээр хэвийн хэмжээг эргэн харахад хүргэж мэдэх юм. Тухайлбал, барилга байгууламжинд. Энэ нь хүмүүст болон улсад сайн бат бэх байшин барихад нь үнэтэй л болох байх. Гэхдээ дараа дараагийн байгалийн сүйрлийг даван туулахад хэрэгтэй» гэж Алексей Кокорин хэллээ.

Байгалийн гамшигтай тэмцэхэд эдийн засгийн өөрчлөлтүүдэд дасан зохицох нь илүүтэй зүйд нийцнэ. Юутай ч соёл иргэншлийн байгальд шахалт үзүүлэхийг бууруулвал, байгаль бидэнд зөөлөн хандаж магад.