Нэгэн удаа би Израильд шилжин суурьшсан хуучин ЗХУ –ын иргэнтэй уулзсан юм. “ Хэрвээ Сталин шиг хүн улсыг тэргүүлсэн бол ямарч шийдвэрлэх асуудлууд гарахгүй байсан юм гэж манай улсад үздэг”гэж тэр хэлсэн юм. Бүхий л нийгэмд хүчтэй нудрага ямар нэгэн байдлаар үгүйлэгддэг байна. Италичууд ярихдаа, Муссолинийн үед галт тэрэгнүүд хуваарийн дагуу явдаг, харин мафийнхан бол дуугарч чадахгүй л байх байсан гэж ярьдаг юм билээ.

Зарим испани хүн генерал Франког дурсан санадаг. Пиночетыг бишрэн шүтэдэг хүн Чилид цөөнгүй байдаг. Дарангуйлагч Пак Чон Хи Өмнөд-Солонгосын хамгийн алдартай төрийн тэргүүн хэвээрээ үлдсэн  байна. Харин Орос улсад олон хүмүүс урьдын адил Сталинаар бахархасаар л байна. Олон хүн зөвхөн хатуу чанга, дарангуйлдагч удирдагч л өөрчлөлтийг амжилттай явуулж чадна гэж үздэг аж. Өөрөөр хэлбэл, “тэнгисийн хүчтэй давалгаанд газарчгүй байх аргагүй” гэж Мао Цзэдун ярьж байжээ.

Өмнөд Солонгос нь хүчирхэг удирдагч Пак Чон Хи байгаагүй бол хоцрогдол, аж үйлдвэрийн болон оюун санааны хоосролд хичнээн жил ч байх байсныг хэн мэдлээ. Тэрээр эмх цэгцтэй болгож, улс орныг ухаалаг хөгжлийн замд хөтлөн оруулсан. Тайваньд ийм төрлийн ажил үүргийг ерөнхийлөгч Цзян Цзинго, харин Сингапурт ерөнхий ли Куан Ю тус тус хийжээ.

Тэд өөрсдийн орны нийгэм-эдийн засгийн хүнд хүчрийг даван туулахын зэрэгцээ мөлжигчдийн өмч болон түгээмэл үйлдвэрийн хэрэгсэлүүдийг хурааж авахыг эрмэлзэгч, зүүнийхэнтэй хурц тэмцэж байлаа. Хэрвээ тэд засгийн эрхийг гартаа авсан бол/ ингэхэд тийм бодит ирээдүй байсныг зориуд тэмдэглэх нь зүйтэй/ Өмнөд-Солонгос, Тайван болон Сингапур нь Ким Ир Сены Хойд Солонгосын ижил болон Пол Потын Кампучийн нэгэн адил байх байв.

Харин аварга “луу” болох Хятадын хувьд гэвэл, 1970 оны сүүл үед агуу их шинэчлэгч дэн Сяопин байгаагүйсэн бол тэд ийм хөгжилд хүрч чадах байсан гэж үү? Тэр үед Хятадын нийгэм ухаангүй “соёлын хувьсгалынхаа “ улмаас туйлын уналтанд ороод байсан юм. Хүмүүсийн уураг тархинд уур хилэн, оюун санааны эмх замбараагүй хоосрол ноёрхож байв. Дэн маогийн номлолыг эрс таягдан хаяж, улс орныг нээлттэй зах зээл рүү хөтөлсөн. Түүний энэхүү тэмцлийг нэг талаас Хятадад капитализмыг сэргээхийг эрмэлзэгч маогийн талынхан, нөгөө талаас Хятадыг өрнөдийн замаар хөгжүүлэх гэсэн үзэлтэнүүд шийдвэртэй эсэргүүцэж байлаа.

Өөр нилээд хэдэн жишээ дурдъя. 1930-аад оны эхээр АНУ суут ерөнхийлөгчийнхээ удирдлага дор ямарч авторитаризмд авталгүйгээр, ардчилсан үйл ажиллагааныхаа хүрээнд хамгийн хүнд хямралыг даван туулсан юм. Яг ийм байдлаас дайны дараах Баруун Герман ерөнхийлөгч Адэнауэрын үед, посткоммунист Чехи улс Вацлав Гавелын үед амжилттай гарч байжээ. Франкогийн дараа испанчууд болон Дэлхийн хоёрдугаар дайны дараа япончууд ерөөсөө удирдагчгүй явж ирсэн. Амжилттай шинэчлэлүүдийг нь мэргэшисэн боловсролтой багууд хэрэгжүүлж байв.

ЗХУ-д хуучин системийг дээрээс нь шинэчлэх гээд цөхрөнгөө барсан Михаил Горбачев ард олныг хөдөлгөж, тэднийг өөрчлөн байгуулалтад дуудахаар шийдсэн. Гэтэл нийгэм улс төр, нийгэм, угсаатан, шашны болон отог омог болж хуваагдасан. Нийгэмд гэнэтийн эрх чөлөө бий болсноос өмнө нь ардчиллын бат бэх уламжлалгүй нийгмийг эмх замбараагүй байдалд хүргэж, хагалан бутаргасан. Ийм төрлийн явдал Югославт бас гарсан. Харамсалтай нь тэнд илүү их эмгэнэлтэй үр дагавартай болсон.

БНХАУ-ад ардчилал бүрэн утгаараа хөгжих тэр үе гарах нь дамжиггүй. Гэхдээ үүнд аажмаар, тун тунгаар хүрэх нь чухал. Одоо Хятад улс удирдагчгүй хөгжих, хөгжлийн тийм шатандаа хүрээд байна. Харин одоо тус улсыг жирийн улс төрчид, эдийн засагчид байнгын болон ээлж дарааллаар удирдаж байна.