АНУ дэлхийд ПДХ системээ хөгжүүлж, Ази түүний дотор Өмнөд Солонгост барилга байгууламжууды нь байрлуулсаар байна гэж саяхан Пентагоны тэргүүн Леон Панетта мэдэгдлээ. Энэ нь бүс нутгийн аюулгүй байдалд аюул учруулж мэднэ гэж шинжээчид үзэж байна. Хятад улс Азид америкийн ПДХ системийг хөгжүүлэхийг эсэргүүцэж байна. Түүнээс гадна АНУ-ын бүр ойрын холбоотон жишээ нь Өмнөд Солонгос америкийн төлөвлөгөөтэй холбоотой асуудал тавьж байна.

БНСолонгос Улс, АНУ хоёр БНАСАУ-ын пуужингийн аюулаас өөрсдийгөө хамгаалахын тулд пуужингийн батлан хамгаалах асуудлаар яриа хэлэлцээг үргэлжлүүлнэ гэж Пентагоны тэргүүн өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын БХ-ын сайд Ким Гван Жинтэй хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгдэв. Ингээд америкийн талаас Умард Солонгосын аюул гэгчийг ПДХ системийнхээ бүрэлдэхүүн хэсгийг Азид байрлуулах гол шалтгаан болгож байна.

Энэ нь Сөүлийн саналд нийцэж байгаа мэт санагдана. Солонгосын хойгийн стратегийн байдалд өгсэн америкийн ба өмнөд солонгосын үнэлгээ олон талаар адилхан байна. Гэвч дэлхийн ПДХ системийг байгуулахад Өмнөд Солонгосыг татан оролцуулах гэсэн АНУ-ын оролдлого одоогоор үр дүнд хүрэхгүй байна.

Сөүл улс орноо АНУ-ын ПДХ системд нэгдүүлэхийг эсэргүүцэж байна гэж Өмнөд Солонгосын БХЯ-ны тэргүүн Ким Гван Жин, Панетта нар Вашингтонд уулзсны дараагаар мэдэгдсэн билээ. Тэгэхдээ техникийн шалтгааныг заажээ.Өмнөд Солонгосын цэргийнхний хэлснээр 500-1000 км зайны тусгалтай пуужингийг аль болох түргэн илрүүлэх шаардлага тулгарсан. Харин америкийн ПДХ систем түүнээс нэлээд их зайны тусгалтай пуужин хэрэглэнэ. Иймээс Сөүл үүнд таарахгүй гэж тус улс тайлбарлажээ.

Панетта, Ким Гвин Жин хоёрын хэлэлцээ Сөүлийг дэлхийн ПДХ системд нэгдүүлэх гэсэн америкийн талын 2 дахь оролдлого болсон. Энэ зун Вашингтонд батлан хамгаалах, гадаад улс төрийн тусгай газруудын тэргүүн нар эл асуудлыг бас хэлэлцсэн билээ. Нягт хамтран ажиллана гэж мөн уулзалтын дараа батлан илэрхийлсэн боловч Сөүл ПДХ системээ хөгжүүлэхгүйгээ тэмдэглэв.Зөвхөн ПДХ салбарын удирдлага, хяналтын газар 12-р сард Өмнөд Солонгост байгуулах тухай мэдээлжээ. Өмнөд Солонгосын ПДХ системийг 2015 он гэхэд бүрэн төгс байгуулах юм.

Энэ зорилгоор 2-3 тэрбум доллар гаргах ёстой. АНУ Өмнөд Солонгосын хоорондын цэргийн хамтын ажиллагаа өндөр түвшинд байсан ч Вашингтонд таагүй эргэлт гарав. Хятадыг тогтоон барих америкийн төлөвлөгөөнд ил шууд нэгдэх нь зүйд нийцэхгүй үйл хэрэг хэмээн Сөүл үзсэн байх.

Америкийн ПДХ системийн Ази дахь барилга байгууламжууд Пхеньянийн эсрэг биш бүс нутаг дахь АНУ-ын цэрэг-улс төрийн гол өрсөлдөгч Хятадын эсрэг чиглэдсэн нь нууц хэрэг биш гэж ОХУ-ын стратегийн пуужингийн цэргийн жанжин штабын дарга асан хурандаа-генерал Виктор Есин хэлээд

«АНУ Стандарт-3М хэмээх ПДХ шинэ системээр японы хөлөг онгоцуудыг тоноглоход туслаж байна. Энэ нь Умард Солонгос төдийгүй Хятад улсад аюултай. АНУ тив хоорондын пуужинг амдан сөнөөж мэдэх пуужингуудаа Аляск, Калифорнид байрлуулав. Хятадын пуужингийн чадавхи нэлээд хязгаарлагдмал байгаа учраас энэ нь БНХАУ-ын аюулгүй байдалд заналхийлж байна. Пуужингийн довтолгооны үед хариуд цохилтын боломжийг үгүй болгоно» гэв.

Америкийн ПДХ системд нэгдвэл Хятад, Орос улсуудтай харилцаа доройтно гэдгээс Сөүл эмээхээс гадна Өмнөд Солонгосыг АНУ-ын ПДХ системд нэгдүүлэхийн төлөө төлбөр ухаанд багтамгүй их хэмжээний байгааг харгалзаж байна. Зарим үнэлгээнээс харахад өмнөд солонгосын засгийн газраас үүнд арга буюу бараг 100 тэрбум доллар гаргах юм. Харин Сөүл ийм их хэмжээний хөрөнгөөр батлан хамгаалах чадвараа үнэн хэрэг дээр зузаатгаж чадахгүй. Сөүл америкийн уриа чангарах тусам ПДХ өөрийн системийг хөгжүүлж, ийм төлөвлөгөөнөөс улам холдож байна.