Дэлхийн нефтийн зах зээлийн төв Ази тийш эргэн шилжиж байна. Орос улсаас Хятад, Япон, Өмнөд Солонгос, Филиппин, Энэтхэг, Индонези, АНУ, Перу улсуудад нийлүүлж байгаа нефть дэлхийн зах зээлийн үнийн шалгах хэмжүүр болж мэднэ гэж «Уолл-стрит жорнэл Юроп» сонин мэдээлэв. Хятад улс дэлхийн нефтийн худалдааг юанийн тусламжтайгаар үйлчлэхэд бэлэн байгаа нь нефтийн долларын эрнийг эцэслүүлэх эхлэл болно.

Эдүгээ Ази дахь Оросын түншүүд нефть Зүүн Сибириэс европын ба америкийн Brent, WTI төрлийн нефтийн үнээр худалдан авч байна. Гэвч эдгээр шалгах хэмжүүр дэлхийн эрэлт, нийлүүлэлтийг тусган харуулахгүй байна. Жишээ нь нөөц Хойд тэнгист хомсдсон учраас Brent нефтийн унийг нэмэгдүүлжээ. АНУ-д нефть илүүдсэн учир WTI нефтийн үнийг бууруулав. Европын ба америкийн нефтийн шалгах хэмжүүрийн зөрөө азийн эрчим хүчний түүхий эдийн зах зээлийн байдлыг тогтворгүй болгож байна.

Гэвч чухамхүү Ази тив нефтийн хэрэглээг үргэлж нэмэгдүүлж, ойрын хэдэн арван жилд зах зээлийн байдлыг тодорхойлох юм. Эрэлтий нь харгалзан бүс нутгийн давшингуй хөгжиж байгаа зах зээлд нефтийн үнэ бүрдүүлнэ гэж найдах бүрэн үндэс Азид бий. Иймээс энэ тивд олборлож, орон нутгийн хэрэглэгчдэд нийлүүлж байгаа нефтийг шалгах хэмжүүр болгох нь зүйд нийцэх юм. Энэ нь ESPO -Eastern Siberiа-Pacific Ocean төрлийн нефть билээ. Түүнийг Владивосток орчмын Козьмино боомтод тээвэрлэж, тэндээс Зүүн Сибирь-Номхон далайн холоойгоор Хятадад дамжуулан нийлүүлж байна. Мөн төрлийн нефть дэлхийн зах зээлийн үнийн стандарт болох өргөн боломжтой байна гэж Эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн ерөнхий захирал Владимир Фейгин үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Нийлүүлэх нефтийн хэмжээ нэмэгдэж байна. Эдгээр нийлүүлэлтэд тулгуурлан нефтийн шинэ сорт төлөвшиж байна.Эрчимтэй дэлгэрүүлэхэд худалдааны өргөн талбай шаардагдаж байна. Ийм нефтийг их хэмжээгээр Ази, Алс Дорнодын давшингуй хөгжилтэй зах зээлд гаргаж байна. Иймээс мөн төрлийн нефть олон улсын шалгах хэмжүүр болох боломжтой» гэв.

ЕSРО төрлийн нефтийг азийн орнууд дээд зэргээр үнэлж мэднэ. Тэр өөр олон сортын нефтиэс давуу байна. Түүнийг саяхан олборлож эхлэсэн. Нөөц нь маш их юм. Ойрхи Дорнодоос нефть АНДБН-т дамжуулан нийлүүлэхэд хоёр-гурван долоо хоног шаардагдаж байгаа бол зүүн сибирийн нефтиэд гурваа-тав өдөр шаардагдах юм.

Хятадын нефтийн хэрэгцээ өсөн нэмэгдэж, түүнийг орос-хятадын хийн хоолойгоор их хэмжээгээр дамжуулах нь Азийн зах зээлд ESPO нефтийн үнэ эрс хэлбэлзэхээс сэргийлэх боломж олгох юм. Ил тод үнэ, нефтийн жигд нийлүүлэлт эрчим хүчний аюулгүй байдалд бараг занал хийлэхгүй юм.

Эдүгээ долларын ханшийн хэлбэлзэл эрсдэл үүсгэж байна. Орос, Хятад улсууд энэ сорилтыг давах загварыг санал болгов. Эдгээр хоёр улс 9-р сарын 7-нд Владивостокод Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын хүрээнд Орос улсаас нефтиэ Хятадад юаниэр худалдах тухай хэлэлцээрт гарын үсэг зурав. Үүний өмнө Хятадаас өөр албан ёсны мэдэгдэл хийсэн билээ. Хятадын банкууд түүнчлэн холбооны ба гуйвуулах систем нь юанийн тусламжтайгаар нефтийн экспорт-импортын ямар ч үйл ажиллагааг хүлээн авахад бэлэн байна. Энэ нь үнэн хэрэг дээр хэрэгжих санал юм. Хятад барагцаалбал 30 улс, бүс нутагтай валютын хэлэлцээр байгуулсан юм.

Орос, Хятад улсууд нефтийн үнэ Америк, Ойрхи Дорнод, Европын тогтонги биш шалгах хэмжүүрээс шалтгаалж байгаа Азийн эрчим хүчний зах зээлд нефть-долларын холбоог таслахад туслаж мэднэ. Долларын ханш хэт хэлбэлзэж байна. Үнэн чанартаа оросын ESPO нефть юаньтай холбоотой байх болно. Зүүн Сибириэс нефть тогтвортой нийлүүлэх явдал болон азийн орнуудын өсөн нэмэгдэж байгаа эрэлт нефтийн үнийг тодорхойлох юм. Хятадын юань нефтийн шинэ валют болж мэднэ.