Өчигдөр шөнө дундын үед Өмнөд Солонгосын буддын шашны эртний хийдүүдийн нэг болох хийдийн гол дугана түймэрт өртжээ. Ёнхап агентлагийн уламжилж байгаагаар, тус улсын хойд хэсгийн Чолла-Пукто тосгоны Нэджан хийдийн газар дээр богино холболтоос улмаас түймэр гарсан аж. Хийдийн газар нутаг дээр 10 санваартан байсан бөгөөд тэд азаар өөр байранд байжээ. Гал түймрийн улмаас хийдийг тойрсон ой мод бага зэрэг шатжээ. Одоогийн байдлаар бусад барилга нэрвэгдээгүй байна.

Нэджан хийд нь Өмнөд-Солонгосын хамгийн сайханд тооцогддог үндэсний Нэджансан цэцэрлэгт хүрээлэнгийн нутаг дэвсгэр дээр оршдог. Тус хийд нь 636 онд Пэкчэ гэх эртний гурван вант улсын үед баригдсан аж. Хийд нь Солонгсоын дайны үед буюу 1951 онд бүр мөсөн шатсан аж. Уг хийдийг сэргээн засварлах ажил 1958 онд дуусчээ.