«Сэнди» хүчтэй хар салхи АНУ-ын зүүн эрэг хавийн бүс нутгийг нэрвэсний дараа тус улсын амьдрал аажмаар хэвийн болж байна. Эдүгээ салхи намжиж, улс орны гүнд шилжиж байна. Нью -Йоркод цаг уурын байдал нэлээд сайжрав. Бороо арилж, салхи намжив. Хотын гүүрүүд ахин нээгдэж, нийтийн тээвэр үйл ажиллагаагаа сэргээж байна. Өнөөдөр Нью-Йоркын хөрөнгийн бирж ажлаа сэргээхээр төлөвлөжээ. Харин Нью-Йорк дахь НҮБ-ын төв байр гурван өдөр дараалан ажиллахгүй байна. Хотын цахилгаан хангамжийг сэргээгүй. Нью-Йорк ба түүний дүүрэгт цахилгаан эрчим хүчний сүлжээг сэргээхэд долоо хоногийн хугацаа шаардагдана гэж мэргэжилтнүүд үзэж байна. АНУ,Канад улсуудад 50 хүн «Сэнди» догшин салхинд хэлмэгдээд байна. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар догшин салхи 20 тэрбум долларын хохирол учруулав.