Оросын «Прогресс» ачаа тээврийн сансрын хөлгийг өнөөдөр Байконур сансрын хөлгийн буудлаас хөөргөв. «Прогресс М-17М» сансрын хөлөг бүхий «Союз-У» зөөгч пуужин цагт нь москвагийн цагаар 11 цаг 41 минутэд хөөргөсэн тухай Москва орчмын нислэгийг удирдах төвөөс ИТАР-ТАСС агентлагад мэдээлжээ. Зургаан цагийн дараа ачаа тээврийн сансрын хөлөгөөр ОУСС ба багийн гишүүдэд нь 2,5 тонн ачаа тээвэрлэн хүргэх юм.