Хотод нэвтрэн орохыг оролдож байгаа самуун дэгдээгчидтэй хийж байгаа ширүүн мөргөлдөөн Дамаскын дүүрэгт үргэлжилж байна. «Аль-Ватан» мэдээллийн албаны уламжласнаар талууд нийслэлийн өмнөд хороолол ба ойр хавийн палестины Ярмук лагерьт хоёр хоногийн турш буудалцаж байна. Хотын зүүн, хойд хэсгийн байдал хурцдав. Өчигдөр Сирийн Цэргийн нисэх хүчин терроистуудын бааз, эсэргүүцлийн голомтуудад цохилт өгөв. Сирид ач холбогдолоороо хоёрт орох Алеппо хотын Сулейман-эль-Халяби хорооллыг чөлөөлөв. Оршин суугчид нь орхиж явсан орон сууцны байрандаа буцаж байна. Хотын захиргаа эвдэрсэн зам харилцааг сэргээж эхлэв. Хойд нийслэл орчимд засгийн газрын цэрэг босогчид сууж явсан хэдэн цуваа машин ба байлдааны хэрэгсэл ачсан ачааны машиныг устгажээ. Сирийн цэргийн албан хаагчид тойрог замын зангилааны ойролцоо самуун дэгдээгчидтэй байлдаж, олон арван террорист, хөлсний этгээдийг хөнөөв.