Дэлхийн агаар дулаарсны үр дүнд гадил сая сая хүний хувьд чухал хүнс хоол болж мэднэ гэж НҮБ-ын Хүнсний аюулгүй байдлын хорооны илтгэлд өгүүлжээ. Шинжээчдийн таамагласнаар эрдэнэ шиш, тутрага, улаан буудай зэрэг хүнсний гол бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжиж байгаа олонхи улсад буурах юм. Гадил хэдэн гол төрлийн хүнс орлож, гариг дэлхийн уур амьсгал дулаарах тусам хөдөө аж ахуйн салбарт илүү чухал үүрэг гүйцэтгэнэ. Өөр ургамал ерийн бүтээгдэхүүн тухайлбал Өмнөд Азид маниока хэмээх ургамал улаан буудайг орлож мэднэ.