Оросын засгийн газар Байгал-Амарын төмөр замыг сэлбэн шинчлэхэд бараг 1 триллион рубль гаргахад бэлэн байна. Оросын «Известия» сонины мэдээлснээр энэ төмөр замыг сэлбэн шинэчлэх ажил улс орныхоо Алс Дорнодын тээврийн системийг хөгжүүлэх эхний ээлжийн төслүүдийн цэст багтах юм. Одоо Байгал-Амарын төмөр замаар жилд 20 сая тонн ачаа тээвэрлэж байгаа бол 2020 он гэхэд 50 сая тоннд хүрч нэмэгдэнэ. Энэ нь Якутад нүүрс,хүдрийн шинэ орд газруудыг эзэмших, Алс Дорнодын боомтуудын дэд бүтцийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.