Оросын «Газпром» компани «Якутск-Хабаровск-Владиовосток» хийн хоолойн Хятадад хий дамжуулах салаа хоолой барьж болзошгүй гэж мэдээллийн газраас нь уламжлав. Өчигдөр «Газпром» компанийн захирлуудын зөвлөл байгалийн хийг Хятад ба Ази Номхон далайн бүс нутгийн бусад улсад хоолойгоор дамжуулан нийлүүлэх асуудлыг хэлэлцэв. Эдүгээ Орос улсаас Хятадад 68 тэрбум шоо метр, Өмнөд Солонгост 10 тэрбум шоо метр хий дамжуулж нийлүүлэх асуудлаар хэлэлцээ хийж байна. Түүнчлэн эл асуудлаар Японтой ч хэлэлцээ хийж эхлэв. Эдүгээ Сахалинаас шингэрүүлсэн хий АНДБН-ийн орнуудад нийлүүлж байна. Дорнодын шатдаг хийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд оросын хий нийлүүлэх шинэ төвийг байгуулсны ачаар Орос улсаас энэ бүс нутагт дамжуулан нийлүүлэх байгалийн хийн хэр хэмжээ Европт явуулж буй оросын хийн экспорттэй тэнцэж бүр даваж магадгүй гэж «Газпром» тэмдэглэв. Мөн чиглэлээр ажлаа үргэлжлүүлэхийг компанийн захиргаанд даалгажээ.