Москва Палестин, Израиль хоёрт хандан түгшүүртэй байдлыг шатлан өргөжүүлэхээс түдгэлзэхийг уриалж байна гэж ОХУ-ын ГХЯ мэдэгдлээ. Газын зурвас, Израилийн хооронд Египетийн тусламжтайгаар түр зуур гал зогсоогоод одоо ахин харилцан цохилт өгч байгааг Оросын ГХЯ тэмдэглэв. 10-р сарын 27-29-нд израилийн нисэх хүчин Газын зурвасын янз бүрийн хэсэг түүний дотор дүүрэгт нь удаа дараа халдав. Палестины зэвсэгт этгээдүүд 30 орчим пуужинт сумаар израилийн өмнөд бүс нутгийг буудав. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар палестины зурваст нэг хүн амь үрэгджээ. Израилийн нутаг дэвсгэрт хэлмэгдэл хохирол гараагүй. Москва түгшүүртэй байдал даамжирч байгааг сэтгэл түгшин ажиглаж байна. «Түгшүүртэй байдлыг илүү олон хэлмэгдэл бий болгох, эвдэн сүйдэх уршигтай сунжирсан зэвсэгт сөрөлдөөн болгож хувиргахаас сэргийлэн сэрэмжлэх хэрэгтэй» гэж Оросын ГХЯ онцлов.