Израилиэс Иранд цохилт өгөх нь арабын орнуудын ашиг сонирхолд нийцэж байна гэж Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху францын «Пари матч» сэтгүүлд өгсөн ярилцлагдаа мэдэгдэв. «Цохилт өгснөөс хойш таван минут өнгөрсний дараа Ойрхи Дорнод «тайван амьсгалана» гэж Нетаньяху үзэж байна. Иран улсыг «араб дахинд огт хүндлэхгүй байна» гэж тэрээр онцлов. Бүс нутгийн зарим улсын засгийн газар «цөмийн зэвсэгтэй Иран улс Израильд төдийгүй арабуудад аюул учруулж мэдэхийг» ойлгосон гэж Израилийн ерөнхий сайд үзэж байна. Тегеран атомын бөмбөгтэй болохыг хичээж байна гэж өрнөдийн хэдэн улс ба Израиль үзэж байна. Дэлхийн хамтын нийгэмлэг ираны цөмийн асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхгүй бол Ираны цөмийн барилга байгууламжуудад цохилт өгнө гэж Израиль удаа дараа айлган сүрдүүлсэн билээ. Атомын хөтөлбөр нь дан энх тайван зорилготой гэж Тегеран батлан илэрхийлсэн юм.