Өчигдөр Хятадын эргүүлийн хөлөг онгоцууд японы эргийн манааны хөлөг онгоцуудыг Дяоюйдао(Сенкаку) арлуудын ойр хавийн хэсгээс анх удаа шахан зайлуулсан тухай өнөөдөр «Глобал таймс» сонин БНХАУ-ын улсын далай, газар зүйн газрын мэдэгдлийг үндэслэн бичжээ. Хятадын хөлөг онгоцны отряд «японы хөлөг онгоцууд хятадын мэдэлд байгаа усанд хууль бус нэвтрэн орсныг ажиглан, нотлох баримтыг цуглуулж, улс орныхоо тусгаар тогтнолын талаархи байр сууриа шийдвэртэй зарлан мэдээлж, японы хөлөг онгоцуудыг шахан зайлуулах арга хэмжээ авсан» гэж сонин мэдээлэв. 9-р сарын эхээр японы засгийн газраас Дяоюйдаог улсын мэдэлд авах тухай зарласнаас хойш хятадын эргүүлийн хөлөг онгоцууд эдгээр арал орчимд үргэлж очиж байна. Япон усан хилий нь зөрчсэнтэй холбогдуулан БНХАУ-д шийдвэртэй эсэргүүцэл удаа дараа мэдэгдсэн юм. Бээжин Токиогийн байр суурийг үл тоомсорлон өөрийн нутагт төлөвлөгөөт эргүүл хийж байгаагаа мэдэгдэв. Эл асуудлыг хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх гэсэн Бээжин Токио хоёрын удаа дараагийн оролдлого үр дүнд хүрсэнгүй. Учир нь нэг ч тал найр тавих гээгүй.