Мягмар гаригт шилжих шөнө «Сэнди» догшин салхинд нэрвэгдсэн учир Нью-Йорк дахь НҮБ-ын төв байр гурван өдөр дараалан ажиллахгүй байна гэж НҮБ-ын хэвлэлийн албанаас мэдээлэв. Өнөөдөр 10-р сарын 31-нд НҮБ-ын бүх уулзалт, хуралдааныг болиулав. НҮБ-ын интернет сайт ч ажиллахгүй байна. Эрх баригчдын тоо баримтуудаас харахад АНУ даяар наанадаж 48 хүн амь үрэгджээ. Нью Йоркод нийтийн тээвэр ажиллахгүй байна. Догшин салхин үер үүсгэсэн учир метро их хохирол хүлээв. 17 муж улсын 8 сая гаруй барилга байшин түүний дотор Нью-Йоркын 2 сая орчим байшингийн эрчим хүчний хангамж тасалдав. Хот ба түүний дүүргийн цахилгаан эрчим хүчний хангамжийг сэргээхэд бараг долоо хоногийн хугацаа шаардагдана гэж мэргэжилтнүүд үзэж байна. Догшин салхинд нэрвэгдсэн бүс нутгийн эдийн засгийн үйл ажиллагаа зогсов. 1888 оноос хойш анх удаа АНУ-ын томоохон Нью-Йоркын хөрөнгийн бирж хоёр өдөр ажиллахгүй байна. Эдүгээ догшин салхи бага зэрэг намжиж, аажмаар эрэг хавийн нутгаас улс орны гүнд шилжиж байна.