Хятад улсаас сирийн асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэж НҮБ ба Арабын орнуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими найдаж байна. Тэрээр Бээжинд БНХАУ-ын ГХЯ-ны тэргүүн Ян Зечитэй хэлэлцээ хийх өмнөхөн энэ тухай мэдэгдлээ. Брахими Сирийн байдлыг хэвийн болгохыг эрмэлзэж байгааг манай орон сайшаан дэмжиж байна гэж хятадын сайд өөрийн хариуд тэмдэглэв. Брахими сирийн мөргөлдөөнийг зохицуулах асуудлыг хятадын эрх баригчидтай хэлэлцэхээр Хятадад хүрэлцэн очлоо. Даваа гаригт тэрээр Москвад айлчлаж, ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтай уулзав. Хүч хэрэглэх ажиллагааг эцэслүүлж, шинэ Сири улс цогцлон байгуулах үйл явцыг эхлүүлэхийн тулд дотоод, гадаадын бүх этгээдтэй хамтран ажиллахад бэлэн байна гэж Брахими мэдэгджээ.