Орос улс жилд 100-150 сая долларын зэвсэг гадаадаас худалдан авч байна гэж «Рособоронэкспорт» компанийн ерөнхий захирал Анатолий Исайкин мэдэгдэв.Энэ тоо баримт шинжээчдийн анхаарал татав. Юу гэвэл Орос улс байлдааны техникийн томоохон нийлүүлэгч гэх нь амны уншлага болсон юм. Орос улс ямар зэвсэг, ямар зорилгоор худалдан авч байна вэ? Стратеги, технологийн шинжилгээний төвийн шинжээч Василий Кашины өгүүллэгт энэ тухай бичжээ. Импорт ба олон улсын хоршоо оросын зэвсэг техникийн түвшинг дээшлүүлэхэд туслаж байна гэж оросын шинжээч тэмдэглэжээ.

Анатолий Исайкины дурдсан тоо баримт хэдэн жилийн дундаж үзүүлэлт юм. Гэвч Орос улсын мөн салбарт байгуулсан томоохон цорын ганц хэлэлцээр түүнд багтаагүй. Энэ нь францын «Мистраль» иж бүрэн десантын хөлөг онгоцуудыг 1,2 тэрбум еврогоор худалдан авах хэлэлцээр юм. Тус хосгүй хэлэлцээр ойрын үед давтагдахгүй бололтой гэж цэргийн шинжээч Василий Кашин үзэж байна.

«Мистралийг» оролцуулахгүй бол оросын импорт дунджаар экспорты нь бараг 1 хувь эзлэж байна. 2012 онд оросын зэвсгийн экспорт 13 тэрбум долларт хүрэв.

Орос улс ямар зэвсэг худалдан авч байна вэ? Гол төлөв гадаадын технологи ба оросын бүтээгдэхүүн үйлдвэрлэх цахим эд анги худалдан авдаг. Жишээ нь Орост тепловизор үйлдвэрлэхэд францын матрицийг худалдан авч байна. Гадаадын цахим эд ангийг оросын гадаадад нийлүүлэх зэвсэгт ч өргөн хэрэглэж байна.Түүнээс гадна Орос улс урьд манай оронд үйлдвэрлээгүй ба үйлдвэрлэлд нь урт хугацаа шаардагдах зэвсэг техник худалдан авдаг.

Орос улс израилийн Searcher, Bird Eye нисэгчгүй нисдэг аппаратуудыг худалдан авч байна. ЗХУ-д ийн аппаратад зохих анхаарал тавихгүй байсан хийгээд 1990-д онд ба 2000-д оны эхээр оросын цэргийнхэн энэ технологид гаргах хөрөнгөгүй байсан учир одоо Орос улс түүнийг арга буюу худалдан авах болсон.Израилийн нисэгчгүй нисдэг аппаратыг худалдан авах нь оросын ийм техник үйлдвэрлэгчдэд зохих шахалт үзүүлж, судалгаа, боловсрулалтаа эрчимжүүлэхэд албадаж байна. Үүний ачаар Орост нисэгчгүй нисдэг аппарат зохион бүтээж үйлдвэрлэх үйл ажиллагаа нэлээд идэвхжив.

Командлал тээвэрлэх ба ажиглах нислэг хийх чехийн L-410 ачаа тээврийн нисэх онгоцыг бага хэмжээгээр худалдан авч байна. Ийм нисэх онгоц ЗХУ-д ч Орос улсад ч үйлдвэрлээгуй учир худалдан авах болсон.

Оросын БХЯ италийн Centauro Freccia байлдааны дугуйт машиныг судлаж туршихаар Орост авчрав. Германы Boxer байлдааны хуягт тээвэрлэгчийн талаар адилхан төлөвлөгөөтэй байна. Оросын аж үйлдвэр сүүлийн хэдэн арван жилд байлдааны дугуйт машины үйлдвэрлэлээр хоцров. Оросын орчин цагийн байлдааны хуягт тээвэрлэгч найдвартай, хүчирхэг зэвсэгтэй юм. Гэвч зөвлөлтийн хуучирсан ард байрлуулах хөдөлгүүр, сулхан хуягт чанар нь цэргийн анхаарлыг сулруулав. Орос улс гадаадын загварыг еерийн дугуйт хуягт тээвэрлэгч зохион бутээж үйлдвэрлэхэд ашиглахын хамт зөвшөөрлийн бичиг худалдан авах төлөвлөгөөтэй байна.

Түүнчлэн мэргэн буудагчийн винтоов гэх мэт гадаадын буудлагын тусгай зэвсгийг олноор нь худалдан авч байна. Тухайлбал австрийн Steyr Mannlicher хэдэн зуун винтоовыг Агаарын десантын цэргийн тагнуулын анги сулбарт худалдан авчээ. Оросын үйлдвэрлэлийн мэргэн буудагчийн зэвсгийн загвар цэргийнхэнд таараагүй учир гадаадаас худалдан авахаар шийдвэрлэжээ.

Орос улс янз бүрийн төрлийн зэвсэг худалдан авдаг. Гэвч оросын аж үйлдвэр үндэсний зэвсэгт хүчнийхээ хэрэгцээг хангах ёстой гэж оросын удирдагчид нэг бус удаа мэдэгдэв. Импорт ба олон улсын хоршоо ашиг тустай. Юу гэвэл гадаадын тэргүүлэх технологитэй танилцаж, оросын зэвсгийн техникийн үзүүлэлтийг сайжруулж байна.