Оросын төмөр зам 175 насныхаа ойг тэмдэглэв. Анх 1837 оны 10-р сарын 30 нд Орос улсад зорчигчдын төмөр замыг нээсэн түүхтэй. Петербургийн шив шинэхэн вокзал энэ өдөр их ёслол төгөлдөр харагдаж байв. Сайд нар болон хуран цугларсан олон нийт, хүндэт харуул гээд... Хонхны дуугарах чимээнээр тавцангаас зүтгүүр хөдлөв.

Түүний араас далбаануудаар чимсэн 8 вагон сунжиран яваа харагдана. Тэр үед галт тэрэгний хурд нь ердөө цагт 60 км байв. Царское село /Хааны тосгон/ хүртэл замын нийт урт 26 км гаруй. Өнөөдөр оросын төмөр зам –дэлхийн хамгийн хүчирхэг сүлжээний нэг бөгөөд 85 мянган км замтай. Энэ нь жилд 1,3 тэрбум орчим ачаа тээвэрлэлт юм. Энэ бол тэрбум гаруй зорчигч.

Орос улсад төрийн түвшинд 2020 он хүртэл төмөр замыг хөгжүүлэх стратегийг батласан. Тэдгээр гол зорилтуудын нэг – ачаа эргэлтийг нэмэгдүүлэх юм гэж Александр Ретюнин яриагаа үргэлжлүүлж байна.

«Тухайлбал, одоо үед хурдны хөдөлгөөн идэвхтэй хөгжиж байна. 2014 оны Өвлийн Олимпийн наадамд, 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ- нүүдэд томоохон хэмжээний хөтөлбөрүүд боловсруулаад байна. Галт тэрэгнүүд цагт 360 км хурдтай Москва, Петербургийн хооронд хурдалсаар байна. Магадгүй, Москва болон уралын Екатеринбургийн хооронд бас галт тэрэг зорчих боломжтой. Орос улсын нутаг дэвсгэр дээр дэлхийн томоохон үйлдвэрлэгчидтэй хамтран орчин үеийн шинэ үеийн зүтгүүрүүдийг бүтээж байна» гэж Александр Ретюнин хэллээ.

Улс орны эдийн засаг болон батлан хамгалахад Төмөр замын оруулж буй хувь нэмэр үнэлж барашгүй юм. Гэтэл энэ бол бас бүхэл бүтэн соёлын өв юм шүү. Вагоны ган дугуйн чимээнд уран зохиол, уран зураг, кино урлагийн утга санаа төрж байсан. Зүтгүүрийн музейнүүд болон төмөр замын макетууд одоо болтол маш их сонирхол татдаг аж. Харин төмөр замчдын хувьд бол урьдын адил хамгийн гол нь 175 жилийн турш хадгалагдаж ирсэн байгууллагын уур амьсгал, системийн харилцаа, уламжлал хамгаас чухал аж.