Энэ хичээлийн жилд орос улсын зардлаар суралцах хамгийн олон квотыг Монгол улс авсан. Монголын гурван зуу орчим охид, хөвгүүд орос улсын их дээд, сургуулиуд болон аспирантур, докторантурт суралцаж эхлээд байна. Гэхдээ бүх оуютнууд олдсон боломжийг ашиглаж чадсангүй нь харамсалтай.

Ялангуяа, соёлын сургуулиудад хүндрэлтэй байдал бий болов. Энэ бол театрын дээд сургуулиуд, хөгжмийн дээд сургуулиуд болон уран сайхны академууд. ОХУ-ын ийм төрлийн дээд сургуулиудад бүх оюутнуудад тухайлбал, оросын оюутнуудад нэгэн адил сургалт төлбөртэй байдаг. Харин Монгол улсыг үүнээс ангид үзэж эдгээр их, дээд сургуулиудад төлбөргүйгээр суралцах 16 хувиар олгосон. Энэ жил Монгол улс энэхүү эрхээ ерөөс ашигласангүй. Монголын оюутнуудыг эдгээр сургуулиудад элсүүлэх ажлыг эрхэлж байгаа ОХУ-ын Соёлын яамны мэргэжилтэн Святослав Голубенков хэлэхдээ

«Их, дээд сургуулиудад элсэж байгаа оюутнуудын бичиг баримтуудыг илгээх хугацаа манай яаманд байдаг. Энэ жил монголын тал цаг тухайд нь ирүүлээгүй.Тэдгээр баримт материалууд нь манайд элсэлтийн комиссын хуралдаан дууссаны дараа ирсэн. Магадгүй энэ нь монголын боловсрол, шинжлэх ухааны яамны удирдлагад зун өөрчлөлт орсонтой холбоотой байж мэдэх юм. Тиймээс энэ жил манай их, дээд сургуулиадад Монгол улсаас ямарч оюутан элсүүлж авах боломжгүй болсон юм» гэлээ.

Гэхдээ ОХУ-ын шинжлэх ухаан, соёлын яам энэ жил ихэнхдээ баримт бичиггүй ирсэн оюутнуудыг хүлээж авсан. Энэ жил соёлын сургуульд монгол улсад 16 хуваарь олгосон. Хоцорч ирсэн 10 хүнийг оросын тал хүлээн авсан бөгөөд тэд өнөөдөр Новосибирск, Москвагийн хөгжмийн дээд сургуулиудад болон Санкт-Петербург, Москвагийн соёл урлагийн их сургуулиудад, Красноярскийн уран сайхны дээд сургуульд хичээлдээ ороод байна.

Эдгээр нь Орос улсын уран бүтээлийн хамгийн шилдэг их, дээд сургуулиуд юм. Гэтэл театрын сургуулиудад суралцах хүсэлтэй байсан охид, хөвгүүд хичээлээ эхлэж чадсангүй. Хамгийн гол шалтгаан бол хоцорсон ч биш, харин орос хэлний мэдлэг дутуугаас тэд тийм байдалд оржээ. Сүүлийн жилүүдэд энэхүү тулгамдсан асуудал улам их хурцаар тавигдах боллоо.

«Одоо бид монголын мэргэжил нэгт нөхдүүдийнхээ хамт манай их, дээд сургуулиудад элсэх оюутнуудын баримт бичгүүдийг бэлтгэж эхлэж байна, тухайлбал, орос хэлний мэдлэгийн түвшинд тавигдах шаардлагатай холбоотой. Бид орос хэлний нэмэлт тестийн шалгалт авч байхаар төлөвлөж байна. Нуух юу байхав, зарим тохиолдолд элсэгчид тестийн шалгалтаа арын хаалгаар өгөөд ирдэг, гэтэл энд ирээд тэр нь илэрдэг. Орос улсад жүжигчний ур чадварт орос хэлний мэдлэггүйгээр сурна гэж үгүй нь ойлгомжтой. Гэтэл энэхүү тулгамдсан асуудал нь бусад бүх их дээд сургуулиудад эрэлт хэрэгцээтэй байна» гэж Святослав Голубенков хэллээ.

ОХУ-ын Соёлын яам болон Боловсрол, шинжлэх ухааны яам ОХУ-д суралцах хүсэлтэй охид, хөвгүүдэд юуны өмнө орос хэл сурч эхлэхийг зөвлөж байна. Өөр улсад явж суралцахаар гэнэт шийддэггүй биз дээ. Улаанбаатар хотын Оросын шинжлэх ухаан, соелын төв болон Монгол улсын бусад хотуудад орос хэл заадаг олон газрыг олж болно. Мөн оросын дээд сургуулиудад суралцаж эхлэхийн өмнө тэдгээр сургуулийн дэргэдэх бэлтгэл факультетэд суралцаж орос хэлний мэдлэгтэй болж болно. Нэг жилийн турш энэхүү курст орос хэлний эрчимтэй сургалт явагдана. Энэ нь сонгосон мэргэжилдээ хялбар суралцахад тус дөхөмтэй юм.