БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ыны гэргий бараг хоёр сар харагдахгүй байснаа нийт олны өмнө ахин ил гарч ирлээ. БНАСАУ-ын ЦТАК агентлагийн мэдээлснээр Ли Суль Жу өнгөрсөн даваа гаригт нөхөртэйгөө хамт концерт, хөл бөмбөгийн тэмцээнийг сонирхон үзжээ. Энэ оны 9-р сард БНАСАУ-ын тэргүүн хатагтай олны өмнө харагдахаа больсон билээ. Үүнтэй холбогдон жирэмсэн гэхээс аваад нөхөр нь дургүйцсэн гэх зүсэн зүйлийн цуу яриа тархсан юм. Ли Суль Жу бол Ким Чен Ыны гэргий юм гэж 2012 оны 7-р сард албан ёсоор зарлан мэдээллээ.