«Сэнди» далайн догшин салхи АНУ-ын зүүн эрэг хавийн нутгийг нэрвэсний уршгаар Нью-Йоркын метроны долоон станц усанд авахуулжээ. Ийм хэрэг явдал хотын метро ажиллаж байгаа 180 жилд анх удаа болсон юм. Мөн метроны хонгил ба ойр хавийн автобусны гараашууд усанд автсан байна. 10 муж улсын эрх баригчдаас 1 сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх захирамж өгчээ. Хөрш Канад улсад тухайлбал Квебек, Онтарио муж удсуудад 70 мянга орчим барилга байшингийн цахилгаан хангамж тасрав. Догшин салхи, унасан моднууд цахилгаан дамжуулах шугамыг таслав. Нью Йоркод тээврийн хөдөлгөөн зогсож, сургууль хаагдаж, албан байгууллагууд ажиллахгүй байна. «Сэнди» АНУ, Канад улсуудад бараг 15 мянган нисэх онгоцны рейсийг цуцлахад хүргэв. Догшин салхинд 17 хүн хэлмэгдээд байна.

Гэрэл зураг