АНУ-аас Хятадад суугаа элчин сайд Гэри Лок Түвдийн талаархи бодлогоо хянаж үзэхийг Хятадын эрх баригчдаас шаардаж байна гэж өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлан мэдээллээ. Хязгаарлалт тогтоосон бодлогынхоо зарим чиглэлийг хянан үзэх хүсэлт АНУ-аас Хятадад тавьж, сөргөлдөөн өөрийгее галдан шатаах ажиллагаанд хүргэж байгааг онцлов. АНУ-д Түвдийн асуудлаар интернетээр хийлгэсэн бага хуралд оролцсон дипломат ажилтан энэ тухай мэдээлэв.Сүүлийн жилүүдэд гаарсан хүч хэрэглэх, өөрийгөө галдан шатаах ажиллагаа АНУ-ыг гүнээ түгшүүлж байна гэж хятадын баруун-өмнөд Сычуань мужийн түвд оршин суугчидтай нутагт очоод ирсэн АНУ-ын элчин сайд тэмдэглэжээ. Өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар 2009 оноос хойш бараг 60 түвд хүн гол төлөв лам нар Бээжингийн бодлогыг эсэргүүцэн өөрсдийгөө галдан шатаажээ. Дэлхийн будддын шашинтнуудын тэргүүн Далай ламтай хэлэлцээ хийхийг АНУ Хятадын эрх баригчдаас шаардаж байна. Бээжин Далай ламыг шажны төдийгүй Түвдийг Хятад улсаас салган тусгаарлуулахын төлөө тэмцэж байгаа улс төрийн зүтгэлтэн хэмээн үзэж байна. Хятадад түвдийн хүн амын улс төр, шашны эрхийг зөрчиж байна гэж Вашингтоноос Бээжинг үргэлж зэмлэж байна.