Өнөөдөр Орос улсад улс төрийн гэсгээн цээрлүүлэлтэд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэж байна. Мөн өдрийг 1991 оноос хойш Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын тогтоолоор тэмдэглэж байна. Зөвлөлт засгийн жилүүдэд сая сая хүнийг гэсгээн цээрлүүлсэн юм. 1937-1938 оныг «тун аюултай террорын үе» гэдэг. Энэ завсар ЗХУ-д 1,3 сая хүнийг шоронд хориж, 682 мянгы нь буудан хөнөөжээ. Боловсон хүчний «цэвэрлэгээ» гэгч цэргийнхэн ба нам, улс төр, аж ахуйн удирдагчид болон бүтээлч элитыг хамрав. 1991 онд Орос улсад улс төрийн гэгсээн цээрлүүлэлтэд хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хууль батлажээ.