ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үр бүтээлтэй амжилттай ажиллахыг өнөөдөр Алтай хязгаарын Барнаулд нээгдсэн ШХАБ-ын залуучуудын форумд оролцогчдод хүсэв. «ШХАБ-ын хүрээнд харилцан ажиллагааг шинэ үзэл санаа, төслөөр үргэлж арвижуулж байна. Форумын шахуу хөтөлбөр, оролцогчдын бүрэлдэхүүн ШХАБ-ын гишүүн ба ажиглагчийн статустай орнуудын залуучууд яриа хэлэлцээ, олон талт харилцан ашигтай хамтын ажиллагааг сонирхож байгааг нотлон харуулж байна гэж ерөнхийлөгчийн мэндчилгээнд өгүүлжээ. «ШХАБ-ын гишүүн орнуудын хамтын ажиллагаа сайн хэтийн төлөвтэй, итгэлтэй ирээдүйтэй» гэдэгт Владимир Путин итгэж байна. Залуу үеийнхэн л хамтын ажиллагааг төлөвшүүлж урагш ахиулна гэж төрийн тэргүүн өгүүлжээ. Орос, Хятад, Казахстан, Тажикистан, Кыргызстан, Белорус, Монгол, Шри-Ланка, Иран, Энэтхэг, Пакистан усуудын залуу 300 орчим үйлвэрлэл эрхлэгч ШХАБ-ын залуучуудын бизнес-форумд оролцож байна.