АНУ-ын ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Барак Обама өөрийн өрсөлдөгч Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромнигээс ердөө нэг хувиар тэргүүлж явна. Энэ тухай судалгааны Ipsos агентлагийн явуулсан нийгмийн санал асуулга гэрчилж байна. Тэдний гаргасан судалгаагаар Цагаан Ордны одоогийн тэргүүнийг санал асуулгад оролцогчдын 48 хувь нь дэмжсэн байхад, Ромнийг 47 хувь нь дэмжисэн ажээ. Обама нь ням гаригт явуулсан санал асуулгын дүнгээр өөрийн өрсөлдөгчөөс ердөө ганцхан хувиар илүү явж байна. АНУ-ыг дайрсан “Сэнди” хар салхитай холбогдуулан ерөнхийлөгчид нэр дэвшигчид сонгуулийн кампанит ажлаа өндөрлөв.АНУ-д 11-р сарын 6-нд ерөнхийлөгчийн сонгууль явагдана.