Хийн оронд нефть олборлоно. Занарын хийн олборлолт Орос улсад тийм чухал биш. Компани занарын нефть олборлоно гэж Газпром компанийн тэргүүн Алексей Миллер мэдэгдэв. Чулуулгын жижиг завсарт байгаа нефтийг тэгж нэрэлдэг. Тэр уламжлалт бус өөр төрлийн нефтиэс үүгээрээ ялгагдаж байна.Занарын нефть дээд зэргийн чанартай. Гэвч түүнийг олборлох технологи саяхан болтол үгүй байсан. Одоо ийм технологийг ашиглана.

Занарын нефтийн нөөц ерийн нефтийнхтэй тэнцэнэ гэж эрдэмтэд үнэлэв. Занарын нефтийн олборлолтын технологийн ахиц дэвшил зах зээлийн байдлыг үндсээр нь өөрчилж мэднэ. Оросын занарын нефть гол төлөв Баруун Сибирьт оршино. Эдгээр орд газар нефть ихтэй байна. Орост ийм нефтийн асар их нөөцтэй байна гэж шинжээчид үзэж байгааг Ундэсний эрчим хүчний аюулгүй байдлын сангийн ерөнхий захирал Константин Симонов тэмдэглээд

«Геологчдын урьдчилсан үнэлгээ ухаанд багтамгүй гэмээр их хэмжээний байна. Ганц орд газрын нөөц одоо Баруун Сибирьт олборлож байгаа бүх нефтийн тэн хагастай тэнцэж байна» гэв.

Энэ нь наад захын 22 тэрбум тонн нөөц гэсэн үг. Мөн 140 тэрбум тонн нөөцтэй гэсэн өөдрөг таамаглал бий. Уламжлалт төрлийн нефтийг бодоход занар дөнгөж 2 км гүнд байдаг. Заримдаа 5 км гүнд өрөмдөж уламжлалт төрлийн нефтэд хүрч байна.

Газпромд занарын нефть олборлоход хөрөнгө оруулалт, шинэ технологи шаардагдах нь дамжиггүй. Гэвч энэ нь түвэгтэй асуудал биш гэж шинжээч Дмитрий Александров үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Газпром нефть энэ талаар мөн салбарт тэргүүлж байгаа Shell компанитой түншлэж байна. Компани битум, наалданги зуурамтгай, элсний зэрэг уламжлалт бус төрлийн нүүрс ус төрөгч нөөцийг эзэмших арвин туршлагатай. Тус компани шилдэг түншийн нэг болсон» гэлээ.

Ингээд Газпром занарын нефть олборлох бүх арга хэрэгсэлтэй байна. Шинжээчдийн тэмдэглэсэнчилэн татварын асуудлыг шийдвэрлэх нь зайлшгүй чухал. Нефть олборлолтын шинэ чиглэлийн эдийн засгийн үр ашиг үүнээс ихээхэн шалтгаална. Одоо занарын нефтийн олборлолт тулгамсан асуудал болсон үед засаг захиргаанаас бизнесийг угтан дэмжих алхам хийх бололтой. Газпром бүр ирэх онд цооног өрөмдөх төлөвлөгөөтэй байна.