НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Солонгосын хойгийн байдлыг намжаах үүднээс БНАСАУ-д хувийн айлчлал хийхэд бэлэн байна. Энэ тухай тэр өнгөрсөн даваа гаригт Сөүлийн энх тайвны шагналыг гардуулах ёслолын үеэр Өмнөд-Солонгосын нийслэлд мэдэгдэв.Түүнчлэн ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдэхдээ, БНАСАУ Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох уриалгад нэгдэн орно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Одоо БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн улмаас БНАСАУ-тай цэрэг- улс-төрийн хурцадмал байдалд ороод байгаа Өмнөд-Солонгосын ГХЯ-ыг өмнө нь Бан Ги Мүн тэргүүлж байсан юм.