Украин улсад болсон сонгуулийн төгсгөлийн дүнг лхагва гаригт гаргана. БН улсын СЕХ-ны тэргүүн Владимир Шаповал Киевт хийлгэсэн хэвлэлийн шуурхай хурал дээр ингэж мэдэгдлээ. Дээд Радын сонгууль ням гаригт болсон юм. Таван жилийн хугацаатай 450 депутат сонгогдсны талыг нь пропорциональ, талыг нь мажоритар системээр сонгосон юм. Намын нэрсийн жагсаалтаар нэр дэвшигчдийн саналын хуудсын 40%-ийг боловсруулсны дараа эрх баригч “Бүс нутгийн нам” 35,61%-ийн саналаар түрүүлж яваа тодорхой болсон байна. “Батькивщина” сөрөг нам 21,56%, Коммунист нам 15,1%, боксчин Виталий Кличкогийн “Цохилт” нам 12,83%, үндэсний үзэлтнүүдийн “Эрх чөлөө” нам 8,05%-ийн саналыг тус тус авсан байна. Нэг мандаттай тойргуудын саналын хуудсын 30%-ийг тоолсны дараа 225 сонгуулийн хэсгийн 113-т нь “бүс нутгийнхан” тэргүүлж яваа нь тодорхой болсон байна.