Сири улсад эвлэрэл тогтоох тухай НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Лахдар Брахимийн санаачлагыг мөргөлдөөнд оролцож байгаа талууд сонсоогүй явдалд ОХУ сэтгэл дундуур байна. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров тусгай төлөөлөгчтэй Москвад уулзсныхаа дараа өнөөдөр ингэж мэдэгдлээ. Энэ эвлэрэлийг хэн тасалдуулсан тухай одоо яриад ч хэрэггүй гэж тэр хэлсэн байна. Сири улсын нөхцөл байдалд нөлөөгөө үзүүлж байгаа гадны тоглогчид мөргөлдөөнд оролцож байгаа бүх талуудад улс төрийн зохицуулалтын дохио өгөх ёстой юм. Галыг зогсоолгож чадсан тохиолдолд л НҮБ-ын мониторнгийн бүлгийг Сири улс руу явуулах шаардлагатай гэж Москва үзэж байна гэж Лавров онцлон тэмдэглэсэн байна. Сири улсад хүчирхийлэл гаарч байгаад сэтгэл зовинож байгаагаа тэрээр илэрхийлсэн байна. Одоогийн байдлаар НҮБ Сири улсад энхийг сахиулагчдыг явуулах боломжийн тухай асуудлыг авч үзээгүй байна, гэхдээ НҮБ-ын АЗ зохих шийдвэр гаргавал ирээдүйд энэ нь зайлшгүй юм гэж Лахдар Брахими өөрийн зүгээс мэдэгдсэн байна. Тус улсад болж байгаа мөргөлдөөнд оролцогч талууд эвлэрэх тухай түүний санаачлагыг сонсоогүй ч гэсэн Сири улсын байдлыг хэвийн болгох ажлаа үргэлжлүүлэх болно гэж тэрээр мэдэгдсэн байна. Хүчирхийллийг зогсоож, шинэ Сири улсыг цогцлоохын тулд дотоодын болон гадаадын бүх тоглогчидтой хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ тэрээр илэрхийлсэн байна. Сири улсад “жинхэнэ өөрчлөлт” хэрэгтэй байна гэж Брахими онцолсон байна. Лалын шашинтнуудын Ид аль-Адха баярын үеэр гал зогсоохыг сирийн мөргөлдөөнд оролцогчидод Брахими хоёр долоо хоногийн өмнө уриалсан билээ. Энэ санаалагыг ОУ идэвхитэй дэмжсэн гэдгийг Сергей Лавров санууллаа. Сири улсад өдөр бүр сөрөг хүчнийхэн засгийн газрын цэргүүдийг өдөөн хатгадаг ба засгийн газрын цэргүүдийн талаас тэнцүү бус хариулт өгдөг юм гэж тэрээр тэмдэглэсэн байна.