ХКН-ын 18-р их хурал нээгдэх 11-р сарын 8-ны өмнөхөн хятадын хэвлэлүүд улс төрийн өөрчлөлтийг гүнзгийрүүлхийг уриалан бичих боллоо. Төр засаг нийгмийн хоорондын эргэх холбоог тогтоох болон шүүхийн системийг өөрчлөх тийшээ шинэ үеийн удирдагчид зоригтой алхам хийх ёстой гэж үзэж байна. Ингэснээр нийгэм эдийн засгийн хурц асуудлыг шийдэх болон нийгмийн дургүйцлийг буруулахад туслах болно гэж хятадын шинжээчид үзэж байна.

Чунцин хотын намын хорооны дарга болон Төв хорооны гишүүн Бо Силай нартай холбоотой шуугианы дараа нам өөрийн ганхаж буй нэр хүнд болон өөрийн төр засгийн хууль ёсны байдалд санаа зовох болсон байна. Олон жилийн турш албан тушаалын шат өөд амжилттай ахиж байсан Бо Силайг намаас хөөж шүүхийн гарт өгсөн байна. Тэрээр одоо өөрийн гэргийн гэмт хэргийн мөрийг баллахыг оролдсон болон авилгалын олон олон хэргийн төлөө шүүгдэх болно. Жилийн өмнө гэхэд л Бо Силай намын ТХ-ны хүчирхэг Байнгын хорооны бүрэлдхүүний бодит нэр дэвшигч байсан юм. Түшмэдүүд албан тушаалаа хортойгоор ашиглахын эсрэг үр ашигтай механизм манай улсад байхгүй байна гэж хятадын улс төр судлаачид олон нийтлэлдээ онцлон тэмдэглэж байна.

Улс оронд улс төрийн өөрчлөлт явуулах асуудал нам болон засгийн газрын өмнө хурцаар тавигдаж байна гэж “Хуаньцю шибао” сонины интернет проталд саяхан бичсэн байна. Юуны өмнө улсын түшмэдүүдтэй нягт холбоотой улсын корпорацуудыг шинэчлэх ажилд онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна гэж энэ нийтлэлд өгүүлсэн байна. Төрийн эрхийг хортойгоор ашиглах болон нийгмийн дундах дургүйцлийг өсгөх зэрэг нь улс төрийн системийг даруйхан өөрчлөн байгуулахыг шаардаж байна гэж нөлөө бүхий хятадын “Чайна дейли” сонин өөрийн хуудсандаа бичсэн байна.

Хятад улс өөрийн улс төрийн байгуулалтын загварыг идэвхитэй эрж хайж байна. Ийм учраас болох гэж буй намын их хуралд болон шинэ удирдлагууд төрийн эрхэнд гарахтай холбогдуулан нийгэм зохих итгэл найдвар хүлээлгэж байна гэж МУИС-ийн дэргэдэх Ази, Африкийн орнуудын дээд сургулийн орлогч захирал Андрей Карнеев үзэж байна. Тэгэхдээ өөрчлөлт шинэчлэлт аажим явагдах учир түргэн өөрчлөлтийг хүлээх хэрэггүй гэж шинжээч үзэж байна. Тэр тусмаа барууны либерал загварыг хүлээх бүр ч хэрэггүй. Хуулийг дээдлэх, Үндсэн хуулиа хүндэтгэх шаардлагатай гэсэн дуу хоолой сонсогдож байгаа.

Шүүхийн бие даасан системийг хөгжүүлэх шаардлагатай гэж дурдсан шүүхийн шинэчлэлийн тухай Цагаан ном гэгчийг нийтлээд байна. Энэ салбарт өөрчлөлт тийм ч хурдан явагдахгүй гэж би үзэж байна. Гэхдээ олонхи саналууд их хурал дээр бага зэрэг өөрчлөгдсөн хэлбэрээр тусгалаа олохыг үгүйсгэж болохгүй. Их хурлын үеэр төрийн эрхэнд гарах шинэ үеийн удирдлагууд улс төрийн шинэ үзэл бодлоор цэнэглэгдсэн байх ёстой гэсэн яриа тохиолдлоор гараагүй байх гэж тэр ярилаа.

Андрей Карнеевийн үзэж байгаагаар болох гэж буй их хурал дээр ХКН хувьсгалт нам гэсэн статусаас эрх баригч нам гэсэн статуст шилжих ёстой гэсэн санааг баталгаажуулах байх. Хятад улс өнөөдөр нүүр тулаад байгаа гадаад бодлогын, эдийн засгийн, нийгмийн зэрэг олон тооны уриалгуудыг тооцон үзсэн зорилтуудыг тавина гэсэн үг. Ардчилалын үр дүнд нийгмийн процессийг хянах намын хяналт суларна гэж үзэж байгаа барууныхны саналыг Андрей Карнеев хуваалцахгүй байна. Нийгэм улс төрийн институцийн өөрчлөлт, төр засаг болон нийгмийн харилцааны систем нь эрх баригч намын зүгээс өдөр тутмын хяналтыг шаардаж байгаа гэдгийг шинэ удирдлагууд сайн ойлгож байгаа.

Сүүлийн 30 жил явуулж байгаа эдийн засгийн шинэчлэлийн үеэс ч илүү шаардлагатай гэж үзэж байгаа. Нэг талаас энэ нь улс төрийн өөрчлөлтийн хүрээг хязгаарлаж байгаа учир нь намын удирдлагуудын зарчим нь эргэлзээ төрүүлэхгүй байгаа юм. Нөгөө талаас дадал болсон талбартаа ажиллах нь тэсрэлтээс зайлсхийхэд тустай юм. Иймэрхүү шинэчлэл өөрчлөлтийн амжилттай, амжилтгүй байх нь намын байдлаас ихээхэн шалтгаална. Харин Бо Силайгийн хэргээс хархад намын байдал тийм ч тааламжтай бус байгаа бололтой.