Оросын эрдэмтэд цаг уурын ямар ч эрс хувиралд автахгүй бетон зохион бүтээжээ. Тэр бусад сортын бетонээс илүү бөх бат, илүү түргэн хатах шинж чанартай байна. Энэ нь гүүр, далан, зам яаралтай засварлахад нэн чухал юм. Түүнээс гадна сэргээн босгох ажил цаг уурын ямар ч нөхцөлд хийж болно.

Өнгөцхөн харахад элс, үүрмэг гантиг, цемент зэрэг ерийн материал хэрэглэж байна. Гэвч усны оронд полимерийн онцгой шингэн бодис хэрэглэж байна. Тэр бетоныг хосгүй шинж чанартай болгосон гэж Дмитрий Менделеевийн нэрэмжит Оросын хими-технологийн их сургуулийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Александр Никитюк хэлээд: «Цельсийн шаталбараар бур 28 хэм хүйтэн нөхцөлд ажил хийсэн жишээ бий. Бид энэ бетоныг аадар бороо орсон нөхцөлд ба усан дор түршиж үзсэн» гэв.

Полимерийн тусгай шингэн бодис бүх бүрэлдхүүн зүйлийг наалдуулж, бөх бат болгож, химийн нөлөөнөөс хамгаалж байна. Энэ шинж чанар нь ялангуяа сорьцыг хүчилд нэвтрүүлвэл илэрнэ гэж Дмитрий Менделеевийн нэрэмжит Оросын хими-технологийн их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Елена Писаренко хэлээд: «Ерийн бетоныг давсны хүчилд хийж үзье. Анхны секундэд маш эрчимтэй урвал уусч байна. Бетон эвдэрч эхлэнэ. Шинэ бетоны тухайд гэвэл ийн урвал явагдахгүй байна» гэв.

Бетоны мөн шинж чанар аж үйлдвэрийн барилга байгууламж, гүүр, зам засварлахад шаардагдана. Тэдгээрт химийн бодис тухайлбал мөстөхээс сэргийлэх шингэн бодис үргэлж хэрэглэдэг. Шинэ бетоны түргэн хатуурах чанар ч барилгачид ба засварлагчдад чухал ач холбогдолтой.

Энэ нь жишээлбэл далангийн цоорхойг таглах буюу нисэх онгоцны буудалын нисч буух зурвасыг засварлахад их шаардагдана. Ерийн бетон бөх бат болоход бараг нэг сарын хугацаа шаардагдана. Шинэ бетон 1,5 цагийн дотор хатуурна. Түүнээс гадна ерийн бетонээс бараг хоёр дахин илүү бат бөх байна. Шинэ бетон өнөөгийн олон төрлийн материалыг орлож мэднэ. Тэгэхдээ шинэ бетон ерийнхээс үнэтэй биш байна гэж эрдэмтэд мэдээлэв.