НҮБ Казахстаны амжилттай хөгжлийг харгалзан тус улсыг Төв Азид үйл ажиллагаа явуулах өөрийн бүс нутгийн төв хэмээн үзэж байна гэж НҮБ-ын дэд Ерөнхий нарийн бичгийн дарга Бабатунде Осотимехин Казахстаны ГХ-ийн сайд Ерлан Идрисовтэй хийсэн уулзалтынхаа үр дүнгээр хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Түүний хэлснээр эдүгээ Казахстаны олон салбарт эдийн засгийн гайхамшигт өселт ажиглагдаж, боловсрол хөгжиж, эрүүл мэнд, эмнэлгийн үйл илгээ урагш ахиж байна. Казахстанд залуучуудад нэлээд их хэмжээний хөрөнгө гаргаж байна. Энэ нь зев шийдвэр гэж НҮБ-ын дэд Ерөнхий нарийн бичгийн дарга тэмдэглэн хэллээ.