Сирид Идаль-Адха лалын баярын үеэр гал зогсоох хугацаа дуусав. Засгийн газар ч зэвсэгт сөрег хучин ч гал зогсоох хугацааг сунгах тухай одоогоор мэдэгдээгүй. Одоогоос дөрвөн өдрийн өмнө НҮБ ба Лалын орнуудын холбооны онц эрхт төлөөлөгч Лахдар Брахимийн санаачилгаар гал тур зогсоох хэлэлцээр байгуулсан билээ. Сирийн цэргийн командлалын албан мэдээнд гал зогсоох хэлэлцээрийг удаа дараа зөрчсэн хэрэг явдлын төлөө хариуцлагыг зэвсэгт бүлгүүдэд тулгав. Цэргийнхний мэдээлснээр самуун дэгдээгчид буудлагыг зогсоох гээгүй. Засгийн газрын цэрэг ба самуун дэгдээгчид байлдааны ажиллагааг үргэлжлүүлж байна. Дамаскын Берзи, Сбейн дүүрэгт дэлбэрэлт үйлдсэн тухай өнөө өглөө мэдээллээ. Хэлмэгдэл гараагүй боловч эд материалын хохирол учирсан байна. Өчигдөр Алеппо хотыг дайрахыг самуун дэгдээгчид оролдов. Мөн түркийн хил тийш Халеб-Аазаз засмал замд дайралтыг няцаажээ. Өчигдөр Дейр-эз Зор, Ракка мужуудад хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан юм. Үүний уршгаар бүс нутгийн нефтийн хоолойг жагсаалтаас гаргажээ.