Драгон сансрын ачаа тээврийн сансрын хөлөг Калифорнийн эрэг хавиас барагцаалбал 400 км зайтай Номхон далай дээр буув. Сансрын хөлөг 900 кг ачаа тухайлбал станцын ашиглаж дууссан эд анги, эрдэм шинжилгээний туршилтын үр дүн болох материалыг дэлхийд тээвэрлэв. Энэ нь Драгон сансрын хөлгийн 3 дахь, ОУСС-д ачаа тээвэрлэсэн арилжааны анхны нислэг юм. Тус сансрын хөлгийн ээлжит нислэг 2013 оны 1-р сард хийхээр төлөвлөжээ.