Дэлхийн гурэн улсууд Сирийг хямралт байдлаас гаргахын тулд харилцан найр тавих ёстой гэж өнөөдөр Францад суугаа Арабын орнуудын холбооны байнгын төлөөлөгч Нассиф Идти францын» Монд» сонинд өгсөн ярилцлагдаа мэдэгдэв. Улс төрийн тов тодорхой үзэл санаа угүй бол ахиц дэвшил хэзээ ч гарахгүй гэж тэрээр тэмдэглэв. Энэ оны 6-р сард Женевэд гаргасан Сирийн асуудлаархи албан мэдээ нийтийн мөрийн хөтөлбөрийн үндэс суурь болж мэднэ гэж тэрээр онцлов. 2012 оны 6-р сарын 30-нд Женевэд «Сирийн талаар үйл ажиллагаа явуулах булгийн» бага хурал болсон. Сирид улс төрийн өөрчлөн байгуулалтын энх тайван эрчимтэй үйл явц явагдах ёстой гэж мөн бүлгийн албан мэдээнд өгүүлжээ. Баримт бичиг мөргөлдөөнд татагдан оролцож байгаа бүх талыг оролцуулан Сирид шилжилтийн засгийн газрыг эмхлэн байгууж, Үндсэн хуулийг хянан үзэж, олон намыг оролцуулан сонгууль явуулахыг уриалжээ.