0Өмнөд Солонгосын идэвхтнүүд Пхеньянийг шүүмжлэсэн 30 мянган ухуулах хуудас бүхий дөрвөн хийт бөмбөлөг БНАСАУ тийш нисгэсэн тухай өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлав. Хийт бөмбөглөгүүдийг Сеул хотоос баруун хил орчмын нэгэн хотоос хөөргэв. Орон нутгийн засгийн газраас ийн арга хэмжээг удаа дараа хориглосон билээ. Ийн ажиллагаа ахин явуулвал Өмнөд Солонгост цохилт өгнэ гэж үүний өмнө БНАСАУ сүрдүүлжээ. Орон нутгийн зарим оршин суугч хөөрөлтийг саатуулахыг оролдож, идэвхтнүүдтэй зодолдов. БНАСАУ-аас хариуд хүч хэрэглэх вий гэж тэд эмээж байна. Өнгөрсөн долоо хоногт ухуулах хуудас бүхий бөмбөлөг нисгэхийг удаа дараа оролдсон байна. Өмнөд Солонгосын цагдаа нар Сеулээс холгүй хийт бөмбөлөг хөөргэх гэсэн оролдлогыг таслан зогсоов. Тэд идэвхтнүүдтэй бараг мөргөлдэх шахсан байна. Олон мянган ухуулэх хуудас бүхий хийт бөмбөглөгүүдийг Канхвадо арлаас хөөргэсэн гэж өөр хэсэг идэвхтэн мэдэгджээ.