Одоогоор парламентын сонгууль хугацаанаас өмнө явуулах гээгүй гэж Японы ерөнхий сайд Ёсихико Нода мэдэгдлээ. Тэрээр парламентын доод танхимын бүгд хуралдаан дээр үг хэлэхдээ японы засгийн газраас парламентын ажлыг зогсоож мэдэх «улс төрийн хоосон зайг» байгуулах ёсгүй гэв. «Улс орныхоо ирээдүйтэй холбоотой үүргээ биелүүлэхийн тулд бид үйл ажиллагаагаа бүрэн төгс үр дүнд хүргэх ёстой» гэж Нода нэмж хэлэв. Удахгүй парламентын сонгуулийг хугацаанаас өмнө зохион байгуулна гэж Японы засгийн газрын тэргүүн 2012 оны 8-р сард амласан билээ. Гэвч тэрээр хэдийд санал хураалт явуулахыг дурдаагүй.